
Псило бальзам1% 20мл
23,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,175₮

-6%-1,410₮

-8%-1,880₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгчид болон 2-оос дээш насны хүүхдэд арьсны гэмтсэн хэсэгт хоногт (алганы хэмжээтэй гэмтлийн талбайд 3-5 см урт гель) 3 -4 удаа хөнгөн тараах байдлаар түрхээд зөөлөн илж шингээнэ .
Загатнаа хурдан буурдаг, өвдөлт болон улайлтыг бууруулж, хялгасан судасны хэт их нэвчимтгий чанар болон эдийн хаванг бууруулж, хэсэг газрын мэдээ алдуулах үйлдэлтэй. Нарны түлэгдэлт, 1-р зэргийн түлэгдэлт, шавьжинд хазуулах; чонон хөрвөс; төрөл бүрийн шалтгаант арьсны загатнаа (цөс зогсонгишлоос үүдсэн загатнаа): салхин цэцэг, харшлын шалтгаант арьсны эмгэг, ургамалаас үүдсэн хавьталын дерматит зэрэгт хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис дифенгидрамин гидрохлорид 10,0 г, туслах бодис цетилпиридиний хлорид 1,0 мг, макрогол глицерилкаприлокапрат 150,0 мг, полиакрилийн хүчил 12,0 мг, трометамол 22,2 мг, ус 1 г хүртэл тус тус агуулагдана.
Харшлын урвал маш ховор тохиолдоно. Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг, дифенгидрамин агуулсан ямар нэгэн эмийн бэлдмэлийг хамт хэрэглэх; арьсны бүх гадаргууд, 2 хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг цээрлэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-24 22:46:24
Задалснаас хойш ямар хугацаанд хэрэглэх вэ, шумуул хазсанд бол сайн юм байна. Гэхдээ шумуулны улирал дууслаа.
Их эмч2024-08-24 23:30:59
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-07-15 21:43:12
Халгайд түлэгдсэн газар түрхэж болох уу?
Их эмч2024-07-15 22:00:08
Сайн байна уу. Чонон хөрвөсийн тууралтанд түрхдэг.
Хэрэглэгч2024-06-18 22:48:50
Бясааны тос авъя
Их эмч2024-06-18 23:01:55
Сайн байна уу. 18001883 залгаад хүргэлтээр авч болно
Хэрэглэгч2024-05-01 06:23:24
Бясааны тос авах
Их эмч2024-05-01 08:59:22
Сайн байна уу. 18001883 утсаар холбогдоорой
Хэрэглэгч2019-11-23 22:15:50
Сайн байна уу жоом бясаанд хазуулсан тохиолдолд хэрэглэж болох уу өөр түрхлэг санал болгож туслана уу
Хэрэглэгч2018-01-22 18:59:55
🇲🇳Сайн байна уу нүүр хэсэг газраараа улайгаад загатнаад байгаа юм аа. Энэ тосыг түрхэж болох болов уу . Харшлын гаралтай депатит гэж оношилсон
Их эмч2018-01-22 18:59:55
сайн байна уу арьс харшлын эмчид хандана уу
Хэрэглэгч2017-07-19 01:57:09
Shumuuland hazuulsan gazar tvrhej bolhuu maajaad boldgvi
Их эмч2017-07-19 01:57:09
Сайн байна уу,энэ тохиолдолд хэрэглэж болно.
Хэрэглэгч2017-02-26 04:43:50
Эмчийн зөвлөснөөр 3сартай хүүхдэд цайрын исэлтэй хольж түрхсэн чинь хацар нь улам нилэнхүйдээ улайгаад байх шиг бнаа. Хэрэглэхээ зогсоох уу? Өөр юмнаас болсон гэж үзээд үргэлжлүүлэн түрхээл байх уу
Их эмч2017-02-26 04:43:50
Сайн байна уу та хүүхдээ арьсны эмчид үзүүлэн тохирсон тосыг хэрэглэх хэрэгтэй. Нэгэнт харшлаад эмзэгшсэн бол бүх зүйлд харшлаад байдаг тул эмчилгээг зөв хийх нь чухал. Баярлалаа
Хэрэглэгч2015-02-25 20:09:21
EEEE
Их эмч2015-02-25 20:09:21
None
Хэрэглэгч2014-05-27 16:02:44
малд хэрэглэж болохуу
Их эмч2014-05-27 16:02:44
Хүний эм
Хэрэглэгч2014-05-27 15:57:38
Engiin ugeer tailbarlaach
Их эмч2014-05-27 15:57:38
Харшлын эсрэг, загатнаа намдаах үйлчилгээтэй бэлдмэл. Мөн түүнчлэн бага зэргийн хэсэг газрын мэдээгүйжүүлэх,хөргөх (сэрүүцүүлэх)үйлчилгээтэй.
Хэрэглэгч2014-05-27 12:07:19
Harshil shig zagatnaad bwal turhej bolhuu
Их эмч2014-05-29 08:43:07
Түрхэж болно. Загатнаа намдаах, харшлын эсрэг үйлчилгээтэй.
