

Снуп спрей 0.1% 15мл
20,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,040₮

-6%-1,248₮

-8%-1,664₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд ба 6-с дээш насны хүүхдэд 2-3 цацлагаар хоногт 1-2 удаа хамрын хөндий бүрт цацаж хэрэглэнэ
Ринитийн илрэлтэй амьсгалын замын цочмог өвчлөл (хамрын ханиад), цочмог харшлын ринит, полиноз, синусит, евстахиит, дунд чихний үрэвсэл (хамар залгиур хоолойн салст бүрхүүлийн хаванг бууруулах зорилгоор хам эмчилгээнд), хамрын хөндийг дурандах, хамрын хөндийн бусад оношлогооны ажилбаруудад өвчтнийг бэлтгэхэд хэрэглэнэ.
1 мл уусмалд: Үйлчлэгч бодис- Клисометазолин гидрохлорид 1 мг
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүст хориглоно. Бэлдмэлийг тогтмол буюу удаан хугацаагаар хэрэглэхэд хамар ба залгиурын салст бүрхүүл хуурайших буюу цочрох, хорсох, хатгаж өвдөх, найтаалгах,шүүрэл ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй Онцгой анхааруулга: Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхгүй./Жишээ нь хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэлийн үед/ Жирэмсэн ба хөхүүл үед зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба ураг болон хүүхдэд үзүүлэх эрсдэл зэргийг сайтар харьцуулж үзсэний дараа зөвлөсөн тунгийн дагуу хэрэглэнэ
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-26 23:31:08
6sartai jiremsen hereglej boloh uu?
Их эмч2024-12-26 23:34:32
Сайн байна уу. хэрэглэхгүй
Хэрэглэгч2024-01-31 18:05:26
3 сар гарантай хүүхэд хэрэглэж болох уу
Их эмч2024-01-31 20:55:56
Сайн байна уу. таны асуусан тунг бол 6-с дээш насны хүүхдэд хэрэглэнэ
Хэрэглэгч2024-01-26 21:33:28
Снуп хэзээ худалдаанд ирэх вэ
Их эмч2024-01-26 22:24:12
Сайн байна уу.хүргэлтээр байгаа та 18001883 дугаараар захиалга өгөх боломжтой
Хэрэглэгч2023-10-28 15:19:38
2нас 8сартай хүүхдэд энэ цацлагын хэрэглэж болхуу хамар нь
Их эмч2023-10-28 15:32:28
Сайн байна уу. Болохгүй
Хэрэглэгч2023-04-20 22:09:29
6 сартай хүүхдэд хэрэглэж болох уу
Их эмч2023-04-21 00:02:05
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-02-16 13:12:11
5 долоо хоногтой жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2023-02-17 01:23:35
Сайн байна уу. Хориглох заалт Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүн, артерийн даралт ихсэх, зүрхний хэм хурдсах, илэрхий судас хатууралт, нүдний даралт, атрофик ринит, тиреотоксикоз, тархины бүрхүүлд мэс ажилбар хийгдсэн өвчтөн (анамнезд илэрсэн), жирэмсэн, 6 хүртэлх насны хүүхэд ( 0.1%-ийн уусмал), 2 хүртэлх насны хүүхэд (0.05% -ийн уусмал ) хэрэглэхийг цээрлэнэ.
Хэрэглэгч2023-02-16 13:11:54
5 долоо хоногтой жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2023-02-17 01:23:45
Сайн байна уу. Хориглох заалт Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүн, артерийн даралт ихсэх, зүрхний хэм хурдсах, илэрхий судас хатууралт, нүдний даралт, атрофик ринит, тиреотоксикоз, тархины бүрхүүлд мэс ажилбар хийгдсэн өвчтөн (анамнезд илэрсэн), жирэмсэн, 6 хүртэлх насны хүүхэд ( 0.1%-ийн уусмал), 2 хүртэлх насны хүүхэд (0.05% -ийн уусмал ) хэрэглэхийг цээрлэнэ.
Хэрэглэгч2022-07-27 08:31:42
Сайн байна уу? Снуп дусаалгыг харшлын хамар битүүрлийн үед хэрэглэж болох уу?
Их эмч2022-07-27 09:31:27
Сайн байна уу. Болно
Их эмч2022-07-27 09:31:25
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2018-10-22 17:10:19
сайн байна уу
Их эмч2018-10-22 17:10:19
Сайн байна уу
