Кальций Д3 500мг/200 ОУН №60 оранже
42,200₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-2,110₮
-6%-2,532₮
-8%-3,376₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчдэд нэг шахмалаар өдөрт 1-3 удаа ууна. Хүүхдэд нэг шахмалаар өдөрт 1-2 удаа ууна. Ясны сийрэгшилтэй өвчтөнд нэмэлт эмчилгээ байдлаар, насанд хүрэгчид болон өндөр настанд нэг шахмалаар өдөрт 2-3 удаа ууна. Шахмалыг зажлах буюу амандаа уусгаж ууна.
Кальци ба Д витамины дутагдлыг арилгах ба сэргийлэх зорилгоор болон ясны сийрэгшилтэй өвчтөнд кальци ба Д витамины дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
Идэвхитэй үйлчлэгч бодис кальцийн карбонат 1250мг (500мг жирийн кальцитай тэнцэнэ), холекальциферол 5,5 мкг (200МЕ витамин Д3) холекальциферолын өтгөрүүлэг хэлбэрээр* 2.20мг. Туслах бодис ксилитол 225 мг, жүржийн амт оруулагч мөхлөг 55.9 мг (изомальт 55.1 мг, жүржийн амттай бодис 0.839 мг, тосны хүчлийн моно-ба диглицерид 0.000727мг), повидон 15.7мг, магнийн стеарат 6.00мг, сукралоз 0.25мг.
Гаж нөлөө нь ходоод гэдэсний замын үйл ажиллагааны алдагдал илэрч болно (өтгөн хатах, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх). Цөөн тохиолдолд гиперкальциеми болон гиперкальциури илэрнэ (цус болон шээсэнд кальци илүүдэл хэмжээтэй илрэх). Цээрлэлт бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэг гиперкальциеми эсвэл гиперкальциури (шээс болон цусанд кальцийн хэмжээ их байх), түүнчлэн удаан хугацаагаар хэвтэрт байснаас саркоидоз бөөрний дутагдал. Бусад эмийн бэлдмэлтэй үйлчлэх нь Фенитоин эсвэл барбитураттай хамт хэрэглэхэд витаминД3-ийн идэвхи ихэсдэг. Зүрхний гликозидтай хамт хэрэглэхэд зүрхний цахилгаан бичлэг болон эмнэл зүйн байдлыг хянах хэрэгтэй, учир нь кальцийн бэлдмэл нь зүрхний гликозидын эмчилгээний үйлчлэл болон гаж нөлөөг нэмэгдүүлж болдог. Кальци болон витаминД3-ийн бэлдмэл нь ходоод гэдэсний замаас тетрациклины шимэгдэлтийг багасгаж болох тул тетрациклины бүлгийн эм болон Кальций Д3 Никомед уух хоороíдын зай нь 3 цагаас багагүй байна. Бисфосфонатын бэлдмэл эсвэл натри фторидын шимэгдэлт буурахаас сэргийлж Кальций Д3 Никомедыг эдгээр бэлдмэлийг уусны дараа хамгийн бага нь 2 цагийн дараа ууна. Глюкокортикостероид нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг тул энэ үед Кальций Д3 Никомед-ын тунг нэмэгдүүлэх хэрэгтэй болно Эрдэс бодисын эсвэл ургамлын тосон суурьтай холестирамины бэлдмэл эсвэл туулгах бэлдмэлийг хамт хэрэглэхэд витамин Д3-ийн шимэгдэлтийг бууруулж болдог. Тиазидын бүлгийн шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхэд, эдгээр нь кальцийн сувганцрын эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг тул кальцийн хэмжээ ихсэх аюултай. Фуросемид болон бусад гогцоот диуретик нь эсрэгээр кальцийн бөөрөөр ялгарах явцыг нэмэгдүүлдэг. Онцгой заалт нь Кальций Д3 Никомед нь биед фенилаланин болж хувирдаг аспартам агуулсан. Иймд фенилкетонуритэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Зүрхний гликозид болонэсвэл шээс хөөх бэлдмэл хэрэглэж буй үед цусны сийвэн дэх кальци болон креатинины хэмжээг хянана. Цусны сийвэн дэх кальци эсвэл креатинины хэмжээ ихэссэн бол тунг бууруулах эсвэл хэсэг хугацаанд эмчилгээг зогсоох хэрэгтэй. Тунгийн хэтрүүлэлт үүсэхээс сэргийлж витамин Д өөр арга замаар биед орж байгааг анхаарлдаа авах нь зүйтэй. Тунгийн хэтрүүлэлттэй үед эмчид хандана. Тунг хэтрүүлсэн үед анорекси, ам ангах, полиури, дотор муухай оргих, бөөлжих, гиперкальциури, гиперкальциеми, гиперкреатинеми зэрэг үүснэ. Энэ үед их хэмжээний шингэн хийж, гогцоот диуретик (жишээ нь фуросемид), глюкокортикостероид, кальцитонин, бисфосфонат хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-09-05 12:38:24
Зажилж уухуу? Залгих юмуу
Их эмч2023-09-05 12:56:02
Сайн байна уу. Шахмалыг зажлах буюу амандаа уусгаж ууна.
Хэрэглэгч2022-06-08 10:31:24
torsnii daraa hohuul eej uuj boloh uu
Их эмч2022-06-08 21:57:27
Сайн байна уу. Ууж болно
Хэрэглэгч2020-11-30 18:06:42
Сайн бна уу жирэмсэн хүн ууж болох уу 5сар гарантай эмч кальц бичиж өгсөн опоогоор 2000тай Д ууж бгаа
Хэрэглэгч2020-01-22 12:30:21
сайн байна уу энэ кальцаас өдөрт хэдийг уух вэ
Их эмч2020-02-01 16:47:42
Сайн байна уу. насанд хүрэгчид 1 удаа ууна. эмчийг заалтаар 2 ширхэгээр ууж болдог