ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Кальций Д3 500мг/200 ОУН №120 (минт)

61,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-3,050

Үнэ
57,950
Gold

-6%-3,660

Үнэ
57,340
Platinium

-8%-4,880

Үнэ
56,120

Тоо ширхэг :

Номин Седар (1ш)Байршил харах
Монос Сансар колонк (1ш)Байршил харах
Монос УБ таун (1ш)Байршил харах
Монос Өнөр плаза (1ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (1ш)Байршил харах
Хоног (3ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгчдэд нэг шахмалаар өдөрт  1-3 удаа ууна. Хүүхдэд нэг шахмалаар өдөрт  1-2 удаа ууна. Ясны сийрэгшилтэй өвчтөнд нэмэлт эмчилгээ байдлаар насанд хүрэгчид болон өндөр настанд нэг шахмалаар өдөрт  2-3 удаа ууна. Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст Кальций – Д3 Никомед Форте бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны гүнзгийрсэн дутагдалтай хүмүүст хэрэглэхгүй. Шахмалыг зажлах буюу  амандаа уусгаж ууна.

Янз бүрийн шалтгаантай ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон мөн дараах эмчилгээнд хэрэглэнэ. Цэвэршилтийн үеийн эмэгтэй настай хүмүүс хэрэхийн өвчин, дотоод шүүрлийн өвчин, уушгины архаг явцтай бөглөрөлт болон мэргэжлийн өвчин кортикостероид, дархлал дарангуйлах бэлдмэл,эпилепсийн эсрэг эм тироксин, гепарин зэргийг удаан хэрэглэж байгаа хүмүүс хэрэглэнэ. Янз бүрийн байршилтай хугарлын үед бороололтыг түргэсгэх зорилгоор остеохондроз ба остеоартроз зэрэг үе мөч, нурууны сөнөрөлт дистрофийн бусад өвчний эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт.Бие махбодод кальций, витамин Д3, бичил элементийн хэрэгцээ ихэссэн үед эрчимтэй өсөлт, биеийн хүчний ачаалал ихсэх тэдгээрийн дутагдлыг нөхөх зэрэгт тус тус хэрэглэнэ.

Идэвхитэй үйлчлэгч бодис кальцийн  карбонат 1250мг (500мг жирийн кальцитай тэнцэнэ), холекальциферол 5,5 мкг (200МЕ витамин Д3) холекальциферолын өтгөрүүлэг хэлбэрээр* 2.20мг. Туслах бодис ксилитол 225 мг, жүржийн амт оруулагч мөхлөг 55.9 мг (изомальт 55.1 мг, жүржийн амттай бодис 0.839 мг, тосны хүчлийн моно-ба диглицерид 0.000727мг), повидон 15.7мг, магнийн стеарат 6.00мг, сукралоз 0.25мг.

Эмийн найрлагад орсон  үндсэн үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг бол хориглоно, бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай хүн (түүдгэнцрийн шүүрлийн хурд  <30 мл/мин /1.73m2), цусанд кальци ихсэх  болон шээсээр кальци их хэмжээгээр гадагшилж байгаа буюу ийм байдал үүсэх өндөр эрсдэл бүхий өвчтэй хүмүүс .Бөөр чулуужих өвчтэй (нефролитиаз). Д витамины илүүдэлтэй  хүн хориглоно. Кальций – Д3 Никомед Форте бэлдмэлийн найрлагад изомальт (E953) ба сахароз агуулагдах учраас  фруктоз тохирдоггүй, глюкоз галактозын  шимэгдэлт алдагддаг ховор тохиолдох төрөлхийн эмгэгтэй хүмүүст хэрэглэхгүй. Бортоготой эмийг сайтар таглаад  30° С дээшгүй хэмд чийглэг багатай орчинд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгал

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-06-25 12:56:48

Sn bnu 17nstai eregtei eniig uuval osoltod noloolj ondor blhu

Их эмч2024-06-25 13:43:12

Сайн байна уу. Насанд хүрэгчдэд нэг шахмалаар өдөрт 1-3 удаа ууна. Хүүхдэд нэг шахмалаар өдөрт 1-2 удаа ууна. Ясны сийрэгшилтэй өвчтөнд нэмэлт эмчилгээ байдлаар насанд хүрэгчид болон өндөр настанд нэг шахмалаар өдөрт 2-3 удаа ууна. Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст Кальций – Д3 Никомед Форте бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны гүнзгийрсэн дутагдалтай хүмүүст хэрэглэхгүй. Шахмалыг зажлах буюу амандаа уусгаж ууна.

Хэрэглэгч2024-05-30 19:37:06

Хөхүүл 6н сартай, мөн бага зэрэг бөөр өвдсөн хүн өдөр 2удаа буюу өглөө орой 1;1ш ууж болох уу?

Их эмч2024-05-30 21:18:45

Сайн байна уу. хориглох заалт байхгүй

Хэрэглэгч2024-05-30 19:35:30

Хөхүүл 6н сартай, мөн бага зэрэг бөөр өвдсөн хүн өдөр 2удаа буюу өглөө орой 1;1ш ууж болох уу?

Их эмч2024-05-30 21:18:53

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2020-07-03 10:57:30

4 сартай хөхүүл ууж болох ууХэдээр уух вэ?

Их эмч2020-07-03 16:06:16

Сайн байна уу. болноо 1-2 ширхэгээр хоолны дараа ууна аа

Хэрэглэгч2020-02-03 11:46:45

Хооллох үёдээ хамт уух ёстой юу.

Их эмч2020-02-03 15:14:34

Сайн байна уу. хоолны дараа 12 цагт эсвэл оройн хоолны дараа 18 цагт ууна. баярлалаа

Хэрэглэгч2020-01-31 17:15:24

Өдрийн хэдээр уух вэ

Их эмч2020-01-31 17:50:54

Сайн байна уу. өдрийн 2оор зажилж ууна