
Дротаверин 40мг №100
15,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-790₮

-6%-948₮

-8%-1,264₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд 40-80 мг-аар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ. 1-6 настай хүүхдийн хоногийн тун нь 10-40 мг, 6-аас дээш насны хүүхдийн хоногийн тун 20-40 мг байна. Бэлдмэлийг арьсан дор, булчинд, судсанд тарьж хэрэглэдэг.
Цөсний замын гөлгөр булчингийн агчил, цөсний чулуужих өвчний өвчин хөдлөлт /агчил/, шээсний замын гөлгөр булчингийн агчил ,гэдэс ходоодны агчил, өтгөн хатаж дүлүүлэх, цусан суулгын хий дүлэлт болон Эмэгтэйчүүдийн практикт сарын юм өвдөлттэй ирэх үед, жирэмсэн үеийн умайн сэрэмтгий чанарыг багасгах зорилгоор, төрөх үед умайн амсар агчих буюу удаан нээгдэх, үр зулбах аюул тулгарах, захын судасны агчил зэрэгт хавсарсан эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Дротаверины гидрохлорид 40 мг
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг байх, бөөрний болон элэгний дутагдал, зүрхний архаг дутагдал, тосгуур ховдлын хоригийн II-III шат, зүрхний гаралтай шок, артерийн даралт багасах. Энэхүү эмийн хэлбэрийг хүүхдэд хэрэглэхгүй. Титэм судасны атеросклероз, хаалттай өнцөгт глауком, түрүү булчирхайн гиперплази, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд болгоомжтой хэрэглэнэ. Толгой эргэх, зүрх дэлсэх, халуу оргих, их хөлрөх, артерийн даралт унах, арьсны харшлын урвал. 25°С-ээс ихгүй температурт, хуурай, гэрэлгүй газар хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-20 21:50:16
сайна байн уу циститийн үед хэрэглэж болох уу
Их эмч2025-04-20 21:55:23
Сайн байна уу. Циститэнд үйлчлэхгүй ээ
Хэрэглэгч2025-03-30 12:26:43
Дротаверина гидрохлорид гэж ношпа мөн юм бол уу? Цөс нойр булчирхай өвдөж байгаа үед ууж болох уу?
Их эмч2025-03-30 13:16:22
Сайн байна уу. Тиймээ ношпа мөн, Болноо
Хэрэглэгч2025-01-14 16:47:41
ходоод өвлөхөд уух уу
Их эмч2025-01-14 16:50:58
Сайн байна уу. ууж болно, өвчин намдаах, булчингийн агчил тавиулах үйлилээтэй
Хэрэглэгч2024-10-25 00:33:01
Хүүхдэд бичиж өгсөн байх юм болдог юм уу 6настай
Их эмч2024-10-25 00:35:56
Сайн байна уу. эмчийн заалтар хэрэглэж болно.
Хэрэглэгч2024-08-15 23:41:10
сайн байна уу ? зөсний чулуутай хүн ууж болох уу
Их эмч2024-08-15 23:59:06
Сайн байна уу. эмчийн заавраар ууна
Хэрэглэгч2024-06-17 13:29:13
Сарын тэмдэгийн өвдөлтийн үед ууж болох уу
Их эмч2024-06-17 14:15:34
Сайн байна уу. Цөсний замын гөлгөр булчингийн агчил, цөсний чулуужих өвчний өвчин хөдлөлт /агчил/, шээсний замын гөлгөр булчингийн агчил ,гэдэс ходоодны агчил, өтгөн хатаж дүлүүлэх, цусан суулгын хий дүлэлт болон Эмэгтэйчүүдийн практикт сарын юм өвдөлттэй ирэх үед, жирэмсэн үеийн умайн сэрэмтгий чанарыг багасгах зорилгоор, төрөх үед умайн амсар агчих буюу удаан нээгдэх, үр зулбах аюул тулгарах, захын судасны агчил зэрэгт хавсарсан эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-25 23:11:38
төрсөн ээж ууж болох уу 1сартай маматай
Их эмч2023-11-26 01:13:58
Сайн байна уу. Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Амьтанд хийгдсэн судалгаанд тератоген нөлөө илрээгүй. Гэхдээ Дротавериныг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Хэрэглэгч2023-08-23 15:44:35
Элэгний в, д-тэй хүн ууж болох уу?...
Их эмч2023-08-23 15:49:33
Сайн байна уу. өвчин намдаах ношпа
Хэрэглэгч2023-05-18 03:21:28
Улаан хоолойн спазмын үед ууж болохуу? Гаж нөлөө нь ам хатах уу? Дээд тал нь хэдэн өдөр ууж болох бол?
Их эмч2023-05-19 02:02:37
Сайн байна уу. Хэрэглэх заалт: o Ходоод гэдэсний замын агчилт нөхцөлүүд болон бүдүүн гэдэс цочролын хам шинж, o Цөсний хатгаа болон цөсний замын агчилт эмгэгүүд: Цөс чулууших, холецистит, холангит г.м. o Бөөрний хатгаа болон шээс бэлгийн замын агчилт эмгэгүүд: Бөөрний чулуу, шээсний замын чулуу, пиелит, цистит. o Умайн агчилт нөхцөлүүд: Дисменоррей, завдаж буй зулбаа, умайн агчилт.
Хэрэглэгч2023-04-16 18:33:50
Сайн байна уу 6н сартай хүүхдэд өгч болох уу ходоод нь өвдөөд бөөлжих гээд байгаа эмч эбо өгөөрэй гээд өгсөн ч зүгээр болохгүй байх юм аа
Их эмч2023-04-16 22:23:59
Сайн байна уу. уучлаарай болохгүй
Хэрэглэгч2022-02-10 22:03:44
Ходоодруу базлаж өвдөөд болдоггүэ. Өвдхөөрөө яг төрөх гэж байгаа юм шиг хамаг бие чичирч салгалаад хар хөлс цутгаад бөөлжчихвөл зүгээр болчих ч юм шиг болоол хүндэрчих гээд ч байгаа юм шиг болоод тэгсэн мөртлөө хүндэрч өгөхгүй хүндрэх гэхээр дүлж чадахгүй салгалаад чичрээд ходоодруу л аймар чулуу орчихсон юм шиг өвдөөд болдохгүй юмаа амьсгаагаа ч авч чадхаа байлаа үнэхээр аймар өвдөөд болохгүй юмаа ношба уусан мезимфорте бас уусан хоол шингэхгүй байгаа юм бол уу гэж бодхын яавал дээр вэ. Одоо 2 сартай хүүхэдтэй ношбаг давхарлаад уучихвал яах бол??????
Их эмч2022-02-11 09:47:04
Сайн байна уу. Хоолны хордлого авсан юм боловуу? Үтрээнээс ямар нэгэн шүүрэл гараагүй биздээ? ношпа нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг бууруулдаг тул өвдөлтийг багасгана. Ууснаас багадаа 30 минутын дотор үйлчилгээ эхэлдэг. Гэхдээ давхарлан ууж болно. 40-80 мг өдөрт 3 удаа хоол идсэний дараа. Нэмээд нүүрсэн хар эм хэд хэдийг уугаарай , хорыг нь шингээж авна. Шингэн хоросол ойр ойр зайтай уугаарай. Шинж тэмдэг нь одоо яаж байна
Хэрэглэгч2021-12-24 22:50:35
Сайн байна уу? Энэ эмийг хоолний өмнө уух ёстой юу дараа уух ёстой юу? Ходоод хямраад байгаа юм Монголоос явуулсан эмэн дунд байна. Мезим форте, Одестон бас байгаа. Ходоод хямарч байгаа үед аль нь дээр бол?
Их эмч2021-12-24 23:06:44
Сайн байна уу. Дротаверин нь ношпа гөлгөр булчингийн хөдөлгөөнийг намжаадаг тул суулгах, цөсний хүүдийн гаралтай өвдөлт, ходоод гэдэсний гүйлгэлт базлалтын үед хоолтой хамааралгүй ууна. 2. Мезимфорте ходоод цангаах, хоол шингээх зорилгоор, хордлогонд орсон үед хооллохоос өмнө ууна 3. одестон нь цөсний гаралтай өвдөлтийн үед булчин суллана. хооллохоос өмнө
Хэрэглэгч2020-06-28 21:27:11
Дротаверин но шпа мөн үү
Их эмч2020-06-28 22:13:15
Сайн байна уу. мөн
Хэрэглэгч2020-05-04 19:34:10
Суулгалтын эсрэг хэргэлэж болох үү
Их эмч2020-05-05 09:04:17
Сайн байна уу. өвчин намдаах эм шүү
Их эмч2020-05-05 09:04:16
Сайн байна уу. өвчин намдаах эм шүү
Хэрэглэгч2020-02-15 21:55:54
Sain bnu emnii deer bga hugatsaa ni duusah hugatsaa ni uu? Esvel uildverlesen hugatsaa ni uu?
Их эмч2020-02-16 18:48:16
Сайн байна уу. Эмийн заавар дээр хадгалах хугацаа тэдэн сар гэж заасан байвал үйлдвэрлэсэн хугацаа байдаг. Тийм сануулга байхгүй бол дуусах хугацаа. Бусад эмнүүд бол үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг хамт хэвлэдэг.
Хэрэглэгч2019-02-17 19:39:25
Их эмч2019-02-17 19:39:25
None
Хэрэглэгч2019-02-17 19:31:53
Sain bnuu emch noshpa bichij ogsiin ene em Mon uu odoo 37 weektei yumaa. Hariu ogooch
Их эмч2019-02-17 19:31:53
Сайн байна уу Тиймээ Но-шпа мөн. Баярлалаа
Хэрэглэгч2019-01-22 16:56:57
Sn bnuu bi odo 39.2weektei jiremsn yma onodor emch nadad noshpa. Bichii ogsn sawnii amsar nedeg gsn her vilchleh bol
Их эмч2019-01-22 16:56:57
Сайн байна уу Булчин сулруулах үйлчилгээтэй байдаг учраас нөлөөлнө. Та эмчийнхээ заавраар хэрэглээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2018-12-18 19:00:39
Фосфалюгель тэй хамт хэрэглэж болох уу?
Их эмч2018-12-18 19:00:38
сайн байна уу болно баярлалаа
Хэрэглэгч2018-10-18 16:25:41
Дротаверин юуны эм бээ
Их эмч2018-10-18 16:25:41
сайн байна уу но-шпа бөгөөд гилгэр булчин сулруулах үйлдэлтэй эм юм.баярлалаа
Хэрэглэгч2018-10-14 18:18:20
Сайн байна уу? Энэ эм бөөлжилт намдаадаг эм мөн үү? Хүүхдэд бичиж өгсийн. 1 настай хүүхдэд ямар хэмжээтэй өгдөг вэ?
Их эмч2018-10-14 18:18:20
сайн байна уу биш шүү метоклопрамид гэдэг эм байгаа эсвэл церукал ,пирален гэдэг нэрээр ч байж болно_та 3хуваасны 1ээр өгч болно .баярлалаа
Хэрэглэгч2018-10-07 02:16:32
Нойр булчирхай цочмог хүн хэрэглэж болох уу? Мөн хаяа хаяа зүрх дэлсэх үед ууж болох уу болох бол ямар тунгаар хэрэглэх вэ?
Их эмч2018-10-07 02:16:32
сайн байна уу энэ эм нь тохиромжгүй эм шо-шпа буюу гилгэр булчин суллах үйлчилгээтэй эм байгаа та манай 1800-1883 дугаарт холбогдоорой баярлалаа
Хэрэглэгч2018-09-27 07:54:21
Дротаверин нь шахмал бор эм мөн үү. Шахмалаар байдаг юмуу
Их эмч2018-09-27 07:54:21
None
Хэрэглэгч2018-09-21 14:28:26
2daralt oir ued bichij ughiin bj bolhu
Их эмч2018-09-21 14:28:26
сайн байна уу? Даралтанд нөлөөлөх эм биш ээ баярлалаа
Хэрэглэгч2018-09-08 15:39:35
3сартай жирэмсэн ходоод базалж өвдөөд байгаа үед ууж болох уу
Их эмч2018-09-08 15:39:35
Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.
Хэрэглэгч2018-09-08 15:39:26
3сартай жирэмсэн ходоод базалж өвдөөд байгаа үед ууж болох уу
Их эмч2018-09-08 15:39:26
Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.
Хэрэглэгч2018-05-23 07:17:30
Их эмч2018-05-23 07:17:30
Сайн байна уу,Баярлалаа.
Хэрэглэгч2017-12-04 04:04:43
Сайн бна у ходоод өвдөөд болдоггүй ээ тэгсэн энэ эмийг уудаг гээд байх юм нөлөөлөх болов у анх удаа өвлөж бга юм
Их эмч2017-12-04 04:04:43
сайн байна уу энэ түр өвдөлт нь намдаана та дотрын эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй.
Хэрэглэгч2017-10-19 00:01:10
ходоод өвдөхөөр нь ношфа авая гэсэн энэ эмийг өглөө.уугаад намдахгүй байна энэ эм уух нь зөв үү
Их эмч2017-10-19 00:33:41
сайн байна уу?1 эм байгаа ,мөн энэ эм нь гилгэр булчингийн чангаралыг суллах үйлчилгээтэй.эмчид хандан үзүүлээлээрэй.баярлалаа
Хэрэглэгч2017-10-01 21:13:35
циститний өвчин намдаах зорилгоор ууж болох уу хүчтэй өвдөлтд яах вэ?
Их эмч2017-10-01 21:13:35
сайн байна уу Дротаверин нь хоол боловсруулах замын өвдөлт болон биений юм ирэх үеийн өвдөлтөнд илүү нөлөөтэй. Та ибупрофен400мг 8цагын зайтай ууж болно
Хэрэглэгч2017-09-21 09:00:41
Их эмч2017-09-21 09:00:41
Сайн байна уу, Асуултаа оруулна уу
Хэрэглэгч2017-08-13 04:32:21
sain bnuu 1sartai jiremsen hvn uuj bolohuu tonus ihtei bgaan
Их эмч2017-08-13 04:32:21
Сайн байна уу болохгүй тонусны эм биш. Баярлалаа
Хэрэглэгч2017-02-08 00:47:12
sariin temdgn uwdultiig namdaahad uuj bolhiu 16tai
Их эмч2017-02-08 00:47:12
Сайн байна уу? ууж болно . Баярлалаа
Хэрэглэгч2017-01-14 02:03:21
Sn bnu ene emiig uugaad nuur havdaj havagnah heviin uzegdlu ysin boloo
Их эмч2017-01-14 02:03:21
Сайн байна уу. Дротаверин эмийг уугаад нүүр хавдаж хавагнаж байгаа бол таньд харшилж байна тийм учир эмээ уухаа зогсоогоод эмчид хандаарай.
Хэрэглэгч2016-08-06 12:41:33
hi drotaverin ene emin vilchleliin oilgomjtoi baidlar tailbarlaad ogooch hodood yumu gedes zangiraad hatraad bgan ene emiig uuj bga zov uu
Их эмч2016-08-06 12:41:33
Сайн байна уу ношпа гэсэн үг булчийнгийн агшилтыг сулруулж авдалт намдаах үйлчилгээтэй. Баярлалаа
Хэрэглэгч2016-02-03 01:21:26
Умайн агшаалтыг сулруулдаг гэхээр сав агшаах эмчилгээ хийлгэж байгаа хүн хэрэглэж болохгүй гэсэн үгүү яаралтай хариу өгөөч ходоод өвдөөд уух гэж авсын
Их эмч2016-02-03 01:21:26
Сайн байна уу, Дротаверин эм нь умайн агшилтыг сулруулдаг учраас умай агшаах эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй.
