ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Флексид 500мг №10

31,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,550

Үнэ
29,450
Gold

-6%-1,860

Үнэ
29,140
Platinium

-8%-2,480

Үнэ
28,520

Тоо ширхэг :

Номин Седар (0.6ш)Байршил харах
Монос Сансар колонк (1ш)Байршил харах
Монос УБ таун (1ш)Байршил харах
Монос Өнөр плаза (1ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (0.7ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хоногт 1-2 шахмалаар дотуур ууж хэрэглэнэ. Эмийн эмчилгээний тун нь өвчний явц, хүндрэл, халдвар авсан байдлаас шалтгаална. Хэрэглэх арга:Нимгэн бүрхүүлтэй шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууж хэрэглэнэ. Тунг тааруулж хэрэглэх зорилгоор шахмалыг хэрчлээс бүхий шугамаар хувааж болно. Шахмалыг хооллох үед болон хоолны хооронд хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд хэрэглэх тун. Левофлоксацин нь үндсэндээ бөөрөөр ялгардаг учир бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тунг багасгаж хэрэглэнэ.

Хинолины бүлгийн антибиотик, левофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн насанд хүрэгсдийн хөнгөн болон дунд зэргийн явцтай халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Цочмог явцтай бактерийн гаралтай дайвар хөндийн үрэвсэл (амьсгалын замын халдварын эмчилгээний үндэсний болон тухайн хэсгийн удирдамжийн дагуу оношлогдсон, бактерийн эсрэг эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед, архаг явцтай бронхитын сэдрэл (амьсгалын замын халдварын эмчилгээний үндэсний болон тухайн хэсгийн удирдамжийн дагуу оношлогдсон, бактерийн эсрэг эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед),  эмнэлгийн бус уушгины үрэвсэл (эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бактерийн эсрэг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед). Бөөр шээсний замын хүндрэлгүй халдвар. Бөөр шээсний замын хүндэрсэн халдвар: пиелонефритийг оруулаад.Архаг явцтай бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл. Арьс ба арьсан доорх эдийн халдвар. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө фторхинолины уламжлалын бэлдмэлийг хэрэглэх тухайн хэсгийн удирдамжийг анхаарах шаардлагатай.

Бүрхүүлтэй шахмалд: 500мг левофлоксацин (левофлоксацины гемигидрат) агуулагдана.

Левофлоксацин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодис, хинолины бүлгийн бусад бэлдмэлд хэт мэдрэг (харшил) хүмүүс. Таталдаа (эпилепси) Хинолины бүлгийн эм хэрэглэсэнтэй холбоотойгоор шөрмөсний эмгэг илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс. Хүүхэд ба өсвөр насныхан Жирэмсэн үе хөхүүл үед хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-12-30 10:54:02

Энэ дотроо хэдэн ширхэгтэй вэ

Их эмч2024-12-30 11:20:59

Сайн байна уу. 10

Хэрэглэгч2024-10-28 18:48:42

Энэ эм urogin-тэй ижил үү? Өөр үү?

Их эмч2024-10-28 19:07:56

Сайн байна уу. 2 өөр эм шүү ,

Хэрэглэгч2024-10-28 18:47:42

Энэ эм urogin-тэй ижил үү? Өөр үү?

Их эмч2024-10-28 19:08:31

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-08-07 12:47:10

Энэ эм дотор муухай оргиулж хямраах гаж нөлөөтэй юу? Метронидазолтай хамт хэрэглэж байгаа. Гаж нөлөө илрээд байна. Алинд нь байгаа юм бол ?

Их эмч2024-08-07 16:33:12

Сайн байна уу. Гаж нөлөө илэрсэн бол хяналтын эмчид хандаарай

Хэрэглэгч2024-07-07 19:46:48

Ямар сөрөг нөлөөтэй вэ

Их эмч2024-07-07 21:04:46

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-06-03 22:49:24

Энэ эмийг ханиад томуу хүрсэн үед хэрэглэж болох уу

Их эмч2024-06-04 01:14:28

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-03-17 00:39:38

10 sartai hohuul ene emiig uuj boloh uu

Их эмч2024-03-17 08:06:11

Сайн байна уу. Цээрлэлт: Левофлоксацин, хинолины уламжлалын бусад бэлдмэл, бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс, эпилепси, фторхинолины уламжлалын бэлдмэл хэрэглэсний улмаас үүссэн шөрмөсний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн, хүүхэд болон өсвөр насныхан (18 нас хүртэл), жирэмсэн үе, хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Хэрэглэгч2023-10-09 16:55:00

заавал жороор олгох уу?

Их эмч2023-10-09 19:06:12

Сайн байна уу. анбибиотик жортой олгоно

Хэрэглэгч2020-09-30 10:39:36

sain bnuu bi 2 sartai nyraitai ym bgaamaa. boorondoo levoflaxicin 500 odriin 2r uuj bgaan. huuhdeee hohuulj bolohuu

Хэрэглэгч2020-05-05 16:21:18

Сайн байна уу Эпидидимит.д хэрэглэх нь зөв шүү. ямар тунгаар хэрэглэх вэ

Их эмч2020-05-07 10:12:42

Сайн байна уу. та эмчид хандана уу.

Хэрэглэгч2019-02-21 02:08:34

Sain bn uu. Ene emiig emch 8 tsagiin zaitai uuchih gesiin. Gewch aptekiin hvn 12 tsagiin zaitai uuna gehiin. 8 tsagiin zaitai uuj boldiin boluu?

Их эмч2019-02-21 02:08:34

Сайн байна уу. Ууж хэрэглэнэ. Хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийн тун нь халдварын явц ба хэлбэр, өвчин үүсгэгч бичил биетний мэдрэг чанараас хамаарна. Баярлалаа.

Хэрэглэгч2019-02-19 16:21:29

хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд байдаг уу? левофлоксацин

Их эмч2019-02-19 16:21:29

Сайн байна уу Хөнгөлөлттэй эмийн мэдээллийг та өрхийн эмчээсээ аваарай. Баярлалаа

Хэрэглэгч2018-06-06 05:50:26

Эпилепситэй хүн ууж болохгүй юмуу. Туйлын хориотой юу

Их эмч2018-06-06 05:50:26

сайн байна уу тиймээ, эсрэг заалттай баярлалаа

Хэрэглэгч2018-06-03 13:17:34

Трихомонад +- гэж гарсан ямар учиртай вэ? энэ эмээр дарагдах уу

Их эмч2018-06-03 13:17:34

сайн байна уу эртхэн эм уувал дарагдана.та нарийн мэргэжлийн эмчийн заавраар уугаарай.баярлалаа

Хэрэглэгч2018-05-13 10:03:17

цистит-нд ууж болхуу ?

Их эмч2018-05-13 10:03:17

Сайн байна уу. Эмчийн заалтар ууна. Бактериологийн шинжилгээ өгөөд мэдрэг эм-ээ уувал эмчилгээ үр дүнтэй болно оо. Учир нь сүүлийн үед цистит өвчнийг үүсгэдэг E.coli бактери ихэнхи антибиотикт тэсвэртэй болсон. Баярлалаа.

Хэрэглэгч2018-05-02 15:37:02

насанд хүрсэн хүн хэдэн цагын зайтай яаж уух вэ ?

Их эмч2018-05-02 15:37:02

сайн байна уу эмчийн заалтаар хэрэглэнэ. 12 цагийн зайтай ууна баярлалаа

Хэрэглэгч2018-01-16 09:04:15

Гронокксийн халдьарын үед хэрэглэж болох уу

Их эмч2018-01-16 09:04:15

Сайн байна уу? Эмчид үзүүлэн төгс эмчилгээ хийлгээрэй. Баярлалаа

Хэрэглэгч2017-07-29 19:07:19

sain b.na uu? ene emiig gedes bazalj ovdohod uuj boloh uu? 8 nastai huuhded

Их эмч2017-07-29 19:07:19

Сайн байна уу өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик боловч гэдэсний эмгэгт хэрэглэхгүй. Баярлалаа

Хэрэглэгч2017-04-25 09:48:26

сайн байна уу флексид эмийг ууж байхдаа жирэмсэн болсон урагт нөлөөтэй юу төрж болох уу

Их эмч2017-04-25 09:48:26

Сайн байна уу урагт гаж нөлөөтэй. Эмэгтэйчүүдийн эмчид хандаарай. Баярлалаа

Хэрэглэгч2017-01-20 03:13:18

Цистидэд ууж болох уу

Их эмч2017-01-20 03:13:18

Сайн байна уу. Ууж болох хэдийч эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж аваарай.

Хэрэглэгч2017-01-19 04:26:56

хариулт өгөөч

Их эмч2017-01-19 04:26:56

сайн байна уу мэдрэг бус гарсан бол сул үйлчилнэ гэсэн үг байгаа.

Хэрэглэгч2017-01-19 04:26:07

энэ эмэнд шинжилгээгээр тэсвэртэй гэж гарсан байхад эмч эргүүлээд энэ эмийг бичиж өгхийн миний ойлгож байгаагаар уугаад үр дүнгүй гэсэн үг биз дээ би буруу ойлгоод байна уу зөв мэдээлэл өгөөч

Их эмч2017-01-19 04:26:07

сайн байна уу мэдрэг бус гарсан бол сул үйлчилнэ гэсэн үг байгаа.

Хэрэглэгч2016-12-08 03:45:51

хооллох үедээ гэхээр хоолны дараа шууд ууж болно гэсэн үгүү

Их эмч2016-12-08 03:45:51

Сайн байна уу хоолны дараа шууд хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2016-09-28 07:06:24

сайн байна уу. Энэ эм давхар мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй юу. Уусны дараа мөөгөнцрийн эсрэг эм уух шаардлагатай юу

Их эмч2016-09-28 07:06:24

Сайн байна уу, мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэх шаардлагагүй