ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Депантол №10

46,200

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,310

Үнэ
43,890
Gold

-6%-2,772

Үнэ
43,428
Platinium

-8%-3,696

Үнэ
42,504

Тоо ширхэг :

Номин Седар (0.5ш)Байршил харах
Монос Сансар колонк (1ш)Байршил харах
Монос УБ таун (1ш)Байршил харах
Монос Өнөр плаза (1ш)Байршил харах
Хоумланд (1ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (1.2ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг хэрэглэхээс өмнө савлалтаас чөлөөлнө. Лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 20 өдөр хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Хэрэв эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй, шинж тэмдэг даамжирах, эсвэл шинээр шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандана. Бэлдмэлийг зөвхөн хэрэглэх зааврын дагуу хэрэглэнэ. 

Хэсэг газрын эмчилгээнд зориулсан нөхөн төлжүүлэх, үжилгүйжүүлэх, бодисын солилцоог сайжруулах үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл. Бэлдмэлийг үтрээний архаг ба цочмог үрэвсэлийн эмчилгээнд  хэрэглэнэ. Эмэгтэйчүүдийн мэс заслын өмнө, төрөлт, эмнэлгийн үр хөндөлт, умайн доторх шинжилгээ, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл суулгахын өмнө хэрэглэнэ. Төрсний дараах ба хагалгааны дараах үед  умайн хүзүү ба үтрээний салст бүрхүүлийн нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. 

1 лаанд: 
үйлчлэгч бодис: декспантенол 100 мг, хлоргексидин биглюконатын уусмал 20% 85,2мг  (хлоргексидин биглюконаттай тэнцэх хэмжээний 16 мг),
туслах бодисууд макроголуудын хольц  (макрогол 400 – 2%, макрогол 1500 - 98%) тус тус агуулагдана. 

Бэлдмэлийн найрлаган дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэж болно. Харшлын урвал (хорсох, загатнах), халуун оргих шинж илэрч болно. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-01-08 01:58:08

энэ лааг хийгээд хорсоод ч бх шиг цэсдийд хөдлөөд ч бгаа юм шиг сонин болоод бн яах уу?

Их эмч2025-01-08 02:03:21

Сайн байна уу. хэрэглэхээ зогсоогоод эмчид үзүүлж өөр эмээр солиулж аваарай

Хэрэглэгч2024-12-18 22:19:01

Сайн байна уу лееп эмчилгээ хийлгэсэний дараа хийж болох уу одоо метромикон форте хийж байгаа юмаа энэ лаагаа дуусгаад 5 хоног өглөө орой депантолыг хийчхүү

Их эмч2024-12-18 22:25:56

Сайн байна уу. Эмчлэгч эмчээсээ зөвөлгөө асуугаарай

Хэрэглэгч2024-12-18 21:45:10

Сайн байна уу энэ лааг өдөрт 2 гэхээр өглөө оройдоо хийх үү

Их эмч2024-12-18 21:46:37

Сайн байна уу. тиймээ

Хэрэглэгч2024-12-11 23:13:13

Үнэ

Их эмч2024-12-11 23:15:32

Сайн байна уу. 46200

Хэрэглэгч2024-11-01 07:52:51

Ene laa antibiotik munvv

Их эмч2024-11-01 07:54:19

Сайн байна уу. https://emonos.mn/product/9718

Хэрэглэгч2024-10-29 17:30:26

torood 3 sara bljiigaamaa belgiin haritsaan orohoor tsaug uzgdeed bhii hereglej blhuu

Их эмч2024-10-29 18:02:47

Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн эмчид хандана уу Баярлалаа

Хэрэглэгч2024-09-13 23:26:09

Sn bnu? Emch uglu bvr udur algasahgvi 10 honog laa hii gsima. Tgd zaawar deer n 2honogt 1 hii gesen bna. Emchiin zaawraar hiij boloh uu?

Их эмч2024-09-13 23:51:02

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-07-17 22:35:06

энэ лаа байгаа юу

Их эмч2024-07-17 22:38:45

Сайн байна уу. манай хүргэлтэнд дууссан байна.

Хэрэглэгч2024-06-27 15:56:54

Захиалж авах

Их эмч2024-06-27 15:58:47

Сайн байна уу. манайд байхгүй байна

Хэрэглэгч2024-05-25 21:23:56

Энэ лаа мөөгөнцөрийн үед хэрэглэх заалттай юу ? Мөөгөнцөрийг эмчлэх үү ?

Их эмч2024-05-25 21:28:18

Сайн байна уу. үтрээний архаг ба цочмог үрэвсэлийн эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-05-22 19:04:14

Биений юм ирсэн үед хэрэглэж болох уу

Их эмч2024-05-22 19:07:30

Сайн байна уу. дууссаны дараа хэрэглээрэй

Хэрэглэгч2024-03-19 23:26:13

gynophilus laatai tsug hiij bolohu

Их эмч2024-03-19 23:30:02

Сайн байна уу. Бусад эмийн харилцан нөлөө Боломжит харилцан нөлөө (антагонист, идэвхгүйжүүлэх) үүсэлтээс болгоомжлохын тулд үтрээнд хэрэглэх бусад үжилгүйжүүлэх бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Депантол® нь анионы бүлэг агуулсан детергентүүд (сапонин, натрийн лаурилсульфат, натри карбоксиметилцеллюлоз), савантай хэрэв үтрээнд хэрэглэх бол үл нийцэлтэй. Йод агуулсан бэлдмэлүүдтэй үтрээнд хамт хэрэглэж болохгүй. Дээрх болон бусад эмийг (ялангуяа жоргүй олгодог) хэрэглэж байгаа бол Депантол® хэрэглэхийн өмнө эмчээс асууна.

Хэрэглэгч2024-01-06 17:30:23

Энэ лааг хийхээр доороос ногоон өнгөтэй юм илүү гараад байх юм . Тэгдэг үү?

Их эмч2024-01-07 01:04:50

Сайн байна уу. эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2023-12-26 17:43:34

salbariin uldegdel 0.2 shirheg bn geheer bga gesen uguu bhguj gesen uguu?

Их эмч2023-12-27 06:39:57

Сайн байна уу. маш бага үлдэгдэлтэй гэсэн үг.

Хэрэглэгч2023-10-02 22:12:05

Жирэмсэнд хийж болох уу

Их эмч2023-10-02 22:29:31

Сайн байна уу. жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэж болно.

Хэрэглэгч2023-10-02 22:12:00

Жирэмсэнд хийж болох уу

Их эмч2023-10-02 22:29:40

Сайн байна уу. жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэж болно.

Хэрэглэгч2023-08-12 23:37:36

Энэ лааг өөр лаатай хамт эмчилгээнд бичиж өгсөн. Хэрэглэж байх хугацаанд сарын тэмдэг ирсэн. Үргэлжлүүлэн хэрэглэж болох уу эсвэл эмчилгээгээ зогсоох уу. Зогсоохоор эмчилгээ үр дүнтэй байх болов уу

Их эмч2023-08-12 23:53:48

Сайн байна уу. Эмчилгээ бичиж өгсөн эмчээсээ зөвөлгөө аваарай.

Хэрэглэгч2023-08-11 22:13:46

Энэ лааг сарын тэмдгийн үед хэрэглэж болох уу

Их эмч2023-08-12 18:39:39

Сайн байна уу. Болохгүй дууссан үед нь хэрэглээрэй.

Хэрэглэгч2023-07-17 16:51:22

Мазок өгөө цагаан эс 15-16 үед хэрэглэж болох уу

Их эмч2023-07-17 18:18:18

Сайн байна уу. Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг хэрэглэхээс өмнө савлалтаас чөлөөлнө. Лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 20 өдөр хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Хэрэв эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй, шинж тэмдэг даамжирах, эсвэл шинээр шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандана. Бэлдмэлийг зөвхөн хэрэглэх зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-07-17 16:51:12

Мазок өгөө цагаан эс 15-16 үед хэрэглэж болох уу

Их эмч2023-07-17 18:06:56

Сайн байна уу. Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг хэрэглэхээс өмнө савлалтаас чөлөөлнө. Лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 20 өдөр хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Хэрэв эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй, шинж тэмдэг даамжирах, эсвэл шинээр шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандана. Бэлдмэлийг зөвхөн хэрэглэх зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-07-01 12:49:06

Энэ лааг хийснээс хичнээн хоногийн дараагаас харилцаанд орж болох вэ

Их эмч2023-07-01 13:37:58

Сайн байна уу. та эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2023-06-21 16:19:48

Хаяг нь хаан вэ

Их эмч2023-06-21 16:57:36

Сайн байна уу. Хүргэлтээр авах боломжтой.

Хэрэглэгч2023-06-17 23:11:07

Жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2023-06-18 08:40:16

Сайн байна уу. Болно.

Хэрэглэгч2023-04-18 10:46:23

Лааг захихлах

Их эмч2023-04-18 21:30:04

Сайн байна уу. 18001883

Хэрэглэгч2022-08-23 23:30:45

Энэ лаа гормонд өөрчлөлт үзүүлэх үү?

Их эмч2022-08-24 11:07:22

Сайн байна уу. Тийм нөлөө байхгүй ээ

Хэрэглэгч2022-08-20 11:38:36

Лааг хэрэглэж байхдаа бэлгийн харилцаанд орж болдог уу?

Их эмч2022-08-20 12:46:29

Сайн байна уу. Лааг хэрэглэж байх хугацаандаа бэлгийн харилцаанд орж болохгүй

Хэрэглэгч2021-04-25 10:52:07

Sn bnu depantol laag hereglej bga vtreend hiisnii daraa yagaad gadagshaa toslog shingin bolj garch bga yum bol

Их эмч2021-04-26 20:35:53

Сайн байна уу. Лаагаа хийсний дараа дор хаяж 10-15 мин хөдөлгөөнгүй хэвтээд лаагаа шингээх хэрэгтэй шүү.

Хэрэглэгч2020-09-29 17:15:31

Сайн байна уу энэ удаа 10 ш 28200 юмуу эмч намайг 12 цагийн зайтай 10 хоног хэрэглэ гэсэн юмаа

Их эмч2020-09-30 14:14:35

Сайн байна уу. тиймээ 28200 баярлалаа

Хэрэглэгч2020-07-03 08:21:47

сайн байна уу? 5-7 хоногтой жирэмсэн юм. Ирэх 7 хоногт эмчийн хяналтанд орно. үтрээнээс цагаан өнгийн үнэргүй юм гараад байх юм. Жирэмсэн болохоос өмнө ингэдэггүй байсан. Энэ лааг хэрэглэж болох уу?

Их эмч2020-07-03 16:04:38

Сайн байна уу.

Хэрэглэгч2019-01-29 11:14:35

ene laag hiigeed neeh udalgui teshiin argagui zagatnaad bh yum taarahgui bna gesen uguu .

Их эмч2019-01-29 11:14:35

сайн байна уу? харшил өгч байж магадгүй тул хэрэглэхгүй эмчидээ хандан өөр лаа хэрэглээрэй.

Хэрэглэгч2019-01-27 21:46:54

Төрөөд оёдолтой юмаа энэ лааг хийхээр загтнаад өвдөөд бхымаа хэдэн удаа хийвэл зүгээр болох болов уу . Харштлж байгааиюм болов уу.

Их эмч2019-01-27 21:46:59

сайн байна уу? эмчидээ дахин хандаарай

Хэрэглэгч2019-01-18 06:13:16

ene laag hiigd neg ih udahgvi l dooshoo shingen yum ih garchihiin ugaasaa tegdeg yum bolov uu?

Их эмч2019-01-18 06:13:16

None

Хэрэглэгч2019-01-18 06:13:08

ene laag hiigd neg ih udahgvi l dooshoo shingen yum ih garchihiin ugaasaa tegdeg yum bolov uu?

Их эмч2019-01-18 06:13:07

сайн байна уу? Та лаагаа гүн хийж өгөөрэй, лаа нь хайлаад үйлчилгээгээ үзүүлээд үлдэгдэл хэсэг нь гардаг шүү баярлалаа

Хэрэглэгч2019-01-17 12:10:45

сайн байна уу? сарын тэмдэг ирсэн үед лааг хэрэглэж болдог юм болов уу

Их эмч2019-01-17 12:10:45

сайн байна уу болохгүй ээ баярлалаа

Хэрэглэгч2018-09-13 04:13:32

Сайн бна уу? Төрөөд 2 хонож бгаанмаа.Өнөөдөр эмнэлэгээс гархад энэ лааг бичиж өгсөн юм.Шавхарга гарж байхад хийх юм байхдаа.Хариулж өгөөч?

Их эмч2018-09-13 04:13:32

сайн байна уу эмчийн заалтаар хэрэглэж болно.баярлалаа

Хэрэглэгч2018-05-15 23:45:46

Сайн байна уу? Энэ лааг хийсний дараа их хүчтэы хорсож өвдөж байна. Таарахгүй байна гэсэн үг үү? Эсвэл угаасаа ингэж их өвддөг юм уу?

Их эмч2018-05-15 23:45:46

сайн байна уу тэгвэл лаага түр зогсоон эргээд эмчдээ үзүүлж зөвөлгөө аваарай.баярлалаа

Хэрэглэгч2018-04-14 04:05:08

Энэ лааг яаж хэрэглэх вээ

Их эмч2018-04-14 04:05:08

Сайн байна уу .Үтрээгээр хийж хэрэглэнэ

Хэрэглэгч2018-04-06 15:40:25

энэ лаа нь загатнуулдаг уу? хийснээс хэсэг хугацааны дараа загатнаад байхын. таарахгүй байгаан болуу.

Их эмч2018-04-06 15:40:25

Сайн байна уу. Хүн хүний хүлээж авах нь өөр учираас харшил өгч байх магадлалтай. Та нарийн мэргэжлийн эмчид хандана уу баярлалаа

Хэрэглэгч2018-03-25 05:25:56

Их эмч2018-03-25 05:25:56

None

Хэрэглэгч2018-03-25 05:22:43

Сайн байна уу Депантол лааг жирэмсэн болох гэж байгаа үедээ хэрэглэж болох уу лааг хэрэглэж байхдаа бэлгийн харицаанд орж болох уу сөрөг нөлөөтэй юу

Их эмч2018-03-25 05:22:43

сайн байна уу? хэрэглэж болно оо баярлалаа.

Хэрэглэгч2018-02-24 17:57:30

сайн байна уу? энэ лааг 3өдөр хийгээд тасалдаад дахиад үлдсэнийг нь мартаад тасалдаж хийж дуусгалаа. энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

Их эмч2018-02-24 17:57:30

Сайн байна уу Сөрөг нөлөө болон үйлчилгээ бага үзүүлнэ гэсэн үг