

Мертенил 10мг №30
55,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,760₮

-6%-3,312₮

-8%-4,416₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хоногийн ямар цагт хоол унднаас хамаарахгүйгээр зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь усаар даруулж ууна. Эмч тунг тогтооно.
Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна. Анхдагч гиперхолестеринеми буюу биеийн хүчний дасгал, биеийн жин бууруулах, хоол эмчилгээнд болон бусад өөх тос бууруулдаг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ
Розувастатин 10мг лактозын моногидрат, бичил талст целлюлоз 12, магнийн гидроксид, кросповидон (А төрөл), магнийн стеарат.
Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй. Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй). Миопати-Циклоспоринтай хамт хэрэглэх,тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай, жирэмсэн болон хөхүүл эх,найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд, 18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)-Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. Лактоз, лактазын дутагдалтай болон глюкоз-галактозын мальабсорбцитай өвчтөнд хэрэглэхгүй
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-31 13:01:32
Энэ эм Аторис 10 мг-тай адилхан үйлчилгээтэй юу?
Их эмч2025-01-31 13:12:08
Сайн байна уу. Тиймээ ижил үйлчилгээтэй
Хэрэглэгч2024-11-30 15:23:20
Элэгний өөхлөлт цус өтгөрөлд уудаг уу.
Их эмч2024-11-30 16:33:55
Сайн байна уу. Хэрэглэх заалтГиперхолестеринемийн эмчилгээ Насанд хүрэгсэд болон хүүхэд өсвөр насныхны (10 ба түүнээс дээш насны) анхдагч гиперхолестеринеми (IIa хэлбэр, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми орно) болон холимог дислипидемийн (төрөл IIb) үед хоол эмчилгээн дээр нэмж хэрэглэх ба хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах. Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол болон өөх тос бууруулдаг бусад эмчилгээн (жишээ нь БНЛП-аферез) дээр нэмж хэрэглэх буюу эсвэл уг эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа үед хэрэглэнэ Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх зорилгоор
Хэрэглэгч2024-11-11 01:57:06
Зүрхний бахтай үед ууж болох уу
Их эмч2024-11-11 02:06:37
Сайн байна уу. Эмчийн заалтаар ууна
Хэрэглэгч2024-06-12 18:02:03
Элэгний өөхлөлтөд ууж хэрэглэх зөв биз дээ
Их эмч2024-06-12 18:24:54
Сайн байна уу. Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна. Анхдагч гиперхолестеринеми буюу биеийн хүчний дасгал, биеийн жин бууруулах, хоол эмчилгээнд болон бусад өөх тос бууруулдаг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-06-11 13:29:43
ЭМД хэдэн хувь хямдрах вэ
Их эмч2024-06-11 16:07:42
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-05-25 01:00:58
Өдөрт хэдэн удаа хэдэн цагийн үед уух вэ
Их эмч2024-05-25 01:06:21
Сайн байна уу. өдөрт 1 удаа 20-21 цагийн үед уугаарай
Хэрэглэгч2024-04-03 07:35:31
Энэ эмийг уухад үс унадаг уу
Их эмч2024-04-03 08:03:32
Сайн байна уу. үгүй ээ
Хэрэглэгч2024-03-21 21:56:40
Сайн бну? Мертенил уухад даралт ихэснэ гэж байх уу?
Их эмч2024-03-22 00:27:35
Сайн байна уу. үгүй
Хэрэглэгч2024-02-04 17:12:43
Hadgalah hugatsaa heden jil bdg ve
Их эмч2024-02-04 23:01:50
Сайн байна уу. Хадгалах хугацаа - 3 жил Хайрцганд заасан хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хэрэглэгч2024-02-04 17:12:38
Hadgalah hugatsaa heden jil bdg ve
Их эмч2024-02-04 23:01:56
Сайн байна уу. Хадгалах хугацаа - 3 жил Хайрцганд заасан хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хэрэглэгч2024-01-27 22:05:51
Өөх тос бууруулах өөх ямар бэлдмэлтэй хавсардаг вэээ
Их эмч2024-01-28 06:55:56
Сайн байна уу. та хавсарч хэрэглэх бэлдмэлийг нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2023-12-08 14:25:23
хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Их эмч2023-12-08 15:33:07
Сайн байна уу. жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэхгүй ээ.
Хэрэглэгч2023-12-04 10:39:42
Сайн байна уу. АЛАТ өндөр гарсан. Цусан дахь холестрин их. Ууж болох уу
Их эмч2023-12-04 11:01:43
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-05-16 20:32:41
ЭМД хөнгөлөх үү? Хөнгөлдөг бол хэдээр авдаг вэ?
Их эмч2023-05-16 21:07:05
Сайн байна уу. Одоогоор даатгалаар үйлчлэхгүй байгаа. Та 18001363 дугаараар лавлана уу.
Хэрэглэгч2023-05-16 20:32:15
ЭМД хөнгөлөх үү? Хөнгөлдөг бол хэдээр авдаг вэ?
Их эмч2023-05-16 21:07:18
Сайн байна уу.
Хэрэглэгч2023-05-15 01:29:46
Энэ эмийг элэгний хатууралтай хүн хэрэглэж болохуу
Их эмч2023-05-15 01:52:15
Сайн байна уу. Эсрэг заалт Бэлдмэлийн найрлаганд орсон үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа “элэгний” трансаминазын идэвх удаан хугацаагаар ихсэх, түүнчлэн цусан дахь трансаминазын идэвх хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
Хэрэглэгч2023-05-15 01:16:13
Энэ эмийг элэгний хатууралтай хүн хэрэглэж болохуу
Их эмч2023-05-15 01:25:31
Сайн байна уу. Эсрэг заалт Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа “элэгний” трансаминазын идэвх удаан хугацаагаар ихсэх, түүнчлэн цусан дахь трансаминазын идэвх хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
Хэрэглэгч2023-04-18 00:28:24
Эм ууснаас хойш биеээр юм туураад загтнаад байна энэ эм харшил өгөх үү
Их эмч2023-04-18 01:08:37
Сайн байна уу. тиймээ цөөн тохиолдолд Арьс загатнах, тууралт болон чонон хөрвөс зэрэг арьсны талаас гаж нөлөө илэрч болно
Хэрэглэгч2023-04-07 22:20:51
Даатгалд бдаг сар ууна 21 цагт 1 ыг ууна гэсэн
Их эмч2023-04-07 23:07:08
Сайн байна уу. байдаг
Хэрэглэгч2020-10-16 18:29:51
сайн байнуу Мертинил нь даралт бууруулдаг юмуу
Хэрэглэгч2018-09-30 19:56:51
Сайн бна уу. Мертенил 10 эмийг сая хэвтээд гарахад холестерин их гараад бичиж өгсөн юм. Хугацааг нь бичээгүй бна. Хэдэн сар ууж байж холестерин багасах бол.
Их эмч2018-09-30 19:56:51
сайн байна уу? эмийн тун хугацааг эмчлэгч эм тогтоодог байгаа баярлалаа
Хэрэглэгч2018-09-23 10:39:03
Мертенил 10 мг эм даатгалын хөнгөлөлтөнд байгаа юу. Даатгалаар авч болохуу
Их эмч2018-09-23 10:39:03
Сайн байна уу Өрхийн эмчээсээ асуугаарай.Баярлалаа.
Хэрэглэгч2018-09-15 03:50:15
Мертенил 10мг ийг архитай хэргэлвэл зүгээр үү
Их эмч2018-09-15 03:50:15
Сайн байна уу ? Хэрэглэж болохгүй .Баярлалаа .
Хэрэглэгч2018-09-13 16:39:26
энэ эм элгэнд муу юу
Их эмч2018-09-13 16:39:26
Сайн байна уу,Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.Баярлалаа.
Хэрэглэгч2018-07-17 08:26:51
бусад хэв шинжийн буюу элэгнээс хамааралтай сахарт энэ эмийг уух нь зөв үү?
Их эмч2018-07-17 08:26:51
Энэ эм нь цусандахь илүүдэл өөхийг задалдаг сахарын эм биш тул сахарын зориулалтын эмийг мэргэжлийн эмчийн зөвөлгөөнөөр ууна.
Хэрэглэгч2018-06-04 07:42:04
Мертенил 10 мг оройд 1-ээр ууж байсийн гэтэл жирэмсэн болжээ. Гаж нөлөө бий юу
Их эмч2018-06-04 07:42:04
Сайн байна уу,гаж нөлөө байхгүй байгаа,одоо уухаа зогсооно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-05-14 15:24:03
Мертенил эмийг даатгалаар олгодог уу
Их эмч2018-05-14 15:24:03
Сайн байна уу, даатгалаар олгодоггүй.Баярлалаа.
Хэрэглэгч2017-12-13 22:24:44
Хэдэн сар уух вээ холестрин их гэж шинжилгээгээр гарсан гаж нөлөө бий юу зүрх дэлсдэг хүнд яах бол
Их эмч2017-12-13 22:24:44
Сайн байна уу, 2-3 сар хэрэглээд дотрын эмчид хандана уу, өдөрт 1 удаа оройн хоолны дараа хэрэглэнэ, Баярлалаа
Хэрэглэгч2017-11-02 20:25:17
Аторис ба симвастатинаас ямар ялгаатай вэ? Тусална уу? Энэ эмийг даатгалаар авч болох уу?
Их эмч2017-11-02 20:25:17
Сайн байна уу даатгалаар авч болно. Ижил үйлчилгээтэй эм байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2014-09-19 15:33:08
2014 оны зүрхний холбооноос гаргасан цусны холестеролын удирдамж байна уу
Их эмч2014-09-19 15:33:20
байхгүй
