ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Стопдиар 100мг №24

16,600

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-830

Үнэ
15,770
Gold

-6%-996

Үнэ
15,604
Platinium

-8%-1,328

Үнэ
15,272

Тоо ширхэг :

Монос Сансар колонк (4.16ш)Байршил харах
Монос УБ таун (0.27ш)Байршил харах
Монос Өнөр плаза (0.07ш)Байршил харах
Хоумланд (1.87ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2.77ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.1ш)Байршил харах
Хоног (0.46ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Ерөнхий шинж тэмдэг илрээгүй (жишээлбэл: биеийн ерөнхий байдал муудах, халуурах болон токсикоинфекци г.м) нянгийн гаралтай цочмог халдварын үед шингэн нөхөх эмчилгээн дээр хавсарч хэрэглэнэ. Нифуроксазидын эмчилгээний явцад хоолны дэглэмийг өөрчлөхгүй, шаардлагатай гэж үзвэл шингэн нөхөх эмчилгээг хавсарна. Шингэн нөхөх эмчилгээний тун болон хэрэглэх арга (дотуур эсвэл судсаар) нь суулгалтын зэрэг, нас, өвчтөний байдал болон дагалдах эмгэгээс шууд хамаарна

  • Стопдиар® капсулыг насанд хүрэгчдэд нэг ширхэг капсулаар өдөрт 4 удаа 6 цагийн зайтай өгнө. 7-оос дээш насны хүүхдэд нэг ширхэг капсулыг 3-4 удаа 6-аас 8 цагийн зайтай уулгана. Стопдиар® капсулыг дотуур ууж хэрэглэнэ. Капсулыг бүхлээр нь залгин тодорхой хэмжээний усаар даруулж ууна. Бэлдмэлийн тодорхой хугацааны давтамжтай ууж хэрэглэнэ

  • Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно. Эмчилгээний явцад усгүйжилтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээг хийх шаардлагатай. Стопдиар® капсул нь хэтэрхий хүчтэй эсвэл бага үйлдэл үзүүлж байвал эмчлэгч эмчээс зөвлөгөө авна уу?

  • Жирэмсэн эхийн эмийн хэрэглээ:Туршлагын амьтанд хийгдсэн судалгаанд нифуроксазид нь жирэмсний явц, эмбрион болон ургийн хөгжил, төрөлтийн явц, мөн төрсний дараа хүүхдийн өсөлтөнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг батлаагүй. Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Жирэмсэн эх бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд эмчилгээний үр дүн болон эрсдлийг сайн тооцсоны үндсэн дээр хэрэглэхийг анхаар

  • Хөхүүл эхийн эмийн хэрэглээ ::Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй. Гэхдээ үүнийг баттай нотлох эмнэлзүйн судалгаа хангалттгүй учир хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ

 

  • Эмийн бодис нь грам эерэг (Staphylococcus-ын зүйл), сөрөг (Enterobacteriaceae-ын төрөл: Escherichia, Citobacter, Enterobacter, Klebsiella, Salmonella, Shigella, Proteus, Yersinia ) нянд нөлөөлдөг. Харин Pseudomonas-ийн зүйл болон Proteus А төрлийн inconstans, Providentia alcalifaciens – д нөлөөлдөггүй

  • Гэдэсний нянгийн хэвийн орчны тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй, дисбактериоз үүсгэхгүй. Мөн нянгийн хэлбэрт эмийн дасал үүсгэхгүй онцлогтой

  • Эмийн эмчилгээний үйлдэл нь гэдэсний хөндий дэхь орчин болон нянгийн антибиотикт дасах чанарнаас хамаарахгүй

  • Нифуроксазид нь бичил организмаас ялгарах хорыг багасгадаг. Нифуроксазидыг дотуур ууж хэрэглэхэд хоол боловсруулах замын салст гэмтээгүй тохиолдолд гэдэсний ханаар шимэгдэхгүй. Гэдсээр дамжин гадагшилна

  • Нэг ширхэг капсулд:

  • Үйлчлэгч бодист: нифуроксазид 200 мг

  • Туслах бодист: Капсулын найрлаганд: эрдэнэ шишийн цардуул, эрдэнэ шишийн өмнөх цэлцэгнүүр, сахароз, магнийн стеарат.

  • Капсулын их бие болон оройн хэсэг: төмрийн шар оксид (Е172), титинийн диоксид (Е171), желатин

  •  Стопдиар® капсулын найрлаганд орсон нифуроксазид болон ямар нэг туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй. Харшлын урвал нь арьсанд тууралт гарах, загатнах, нүүр, уруул болон хэл хавагнах эсвэл амьсгаадна. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлэгч эмчид хандах шаардлагатай.- 7-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь бага насны хүүхдэд капсулыг залгих үед саад учрах магадлалтай

  • Хэрэглэх үеийн болгоомжлол- Стопдиар® капсулыг 3 хоног хэрэглэх явцад өвчний шинж тэмдэг арилахгүй тохиолдолд эмчлэгч эмч дахин үзлэг хийж өвчний шалтгааныг тогтоон, шаардлагатай гэж үзвэл антибиотик эмчилгээг авах шаардлагатай.- Хүнд хэлбэрийн суулгалтын үед өвчтөн антибиотик эмчилгээг авах шаардлагатай. Учир нь Стопдиар® капсул нь хоол боловсруулах замаар шимэгдэхгүй.- Стопдиар® капсулыг хэрэглэх явцад амьсгаадах, тууралт болон загатнаа гэх мэт харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно. - Стопдиар® капсулыг хоолны нарийн дэглэмтэй хэрэглэнэ. Жимсний шүүс, түүхий ногоо, жимс, халуун ногоо болон хүнд боловсрогддог хоолтой хамт хэрэглэхгүй

  • Эмийн харилцан нөлөөлөл:Эмчлэгч эмч болон эм зүйчид сүүлийн үед ямар бүлгийн эм хэрэглэсэн, ялангуяа жоргүй олгодог эм хэрэглэсэн мэдээллийг хэлэх шаардлагатай. - Нифуроксазидыг хэрэглэх явцад архины төрлийн ундааг хэрэглэхгүй, учир нь цочмог болон аюултай урвал болох дисульфирам төст шинж илэрдэг.- Нифуроксазидыг хэрэглэх явцад шингээх үйлдэлтэй бэлдмэлийг хамт хэрэглэхгүй. Учир нь нифуроксазид нь цусны эргэлтэнд ордоггүй.- Нифуроксазидыг хэрэглэх явцад хүчтэй үйлдэлтэй шингээх/адсорбци/ бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй

  • Автотээвэр жолоодох ба механизмтай ажиллах чадварт нөлөөлөх байдал:Стопдиар® капсул нь механик болон хөдөлгөх удирдлагатай машин механизмыг ажиллах чадварт нөлөөлдөггүй. Стопдиар® капсулын найрлаганд агуулагдах бодисын мэдээлэл  Бэлдмэлийн найрлаганд сахароз ордог учир зарим нэгэн сахарозыг тэсвэрлэж чаддаггүй өвчтөн заавал эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвшилцөх шаардлагатайг анхаар

  • Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд:Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эмчлэгч эмчдээ хандана уу? Эмчид эмийн бэлдмэлийнхээ хайрцагийг үзүүлэх шаардлагатай.Эмийн эмчилгээний тунг мартсан тохиолдолд Эмчилгээний дараах тунг тогтмол цагт ууж хэвших шаардлагатай. Эмийн дараах тунг уухаа мартсан тохиолдолд мартагдсан тунгаа нөхөх зорилгоор эмийг давхарлаж уухыг хориглоно. Эмийн эмчилгээг зогсоох Эмчилгээний 3 дахь хоногоос өвчтөний биеийн байдал сайжирсан ч эмчээс зөвлөгөө авалгүй дур мэдэн эмчилгээг зогсоохыг хориглоно. Стопдиар® 200 мг капсулыг өвчтөн бие дааж хэрэглэх зориулалттай ч гэсэн өвчний шинж тэмдэг арилахгүй тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Танд магадлах зүйл гарвал эмчлэгч эмч, эм зүйчид хандаарай

  • Гаж нөлөө:Бусад бэлдмэлийн нэгэн адил Стопдиар® 200 мг капсулыг хэрэглэх явцад гаж нөлөө илэрч болзошгүй. Гэхдээ бүх өвчтөнд гаж нөлөө илрэхгүй. Гранулоцитопенигаас бусад хүнд явцтай, амь насанд аюултай  гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тохиолдоогүй. Хүнд явцтай гаж нөлөө илэрвэл заавал эмнэлгийн тусламж авах шаардлагатай

  • Элбэг тохиолддог гаж нөлөө:Хэвлийгээр өвдөх, Дотор муухайрах, Суулгалт нэмэгдэх

  • Ховор тохиолддог гаж нөлөө:- Тууралт,Арьсанд биржгэр тууралт гарах, Загатнаа болон гүвдрүү, Квинкийн хаван, Анафилаксийн шок .Зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоон эмчлэгч эмчид хандах шаардлагатай

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-03-27 10:09:06

1 ойтой хүүхдэд өглөө өлөн дээрээ уух хэрэгтэй юу?

Их эмч2025-03-27 11:21:44

Сайн байна уу. хоолноос зайтай хэрэглэж болно

Хэрэглэгч2025-03-25 22:02:14

2ой 5сартай хүүхдэд бүтнээр нь өдрийн 3аар 3 хнг өг гэсэн өгж болдог юм болуу

Их эмч2025-03-25 22:22:57

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2025-03-25 21:47:18

2ой 5сартай хүүхдэд бүтэн өдрийн 3 3 хнг өг гэсэн өгж болдог юм болуу

Их эмч2025-03-25 22:23:11

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2025-03-25 11:26:21

Цөсөө авахуулсны дараа ууж.болох уу гүйлгээд бгаа юмаа

Их эмч2025-03-25 11:31:53

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2025-03-25 11:25:04

Цөсөө авахуулсны дараа ууж.болох уу гүйлгээд бгаа юмаа

Их эмч2025-03-25 11:32:12

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2025-02-14 22:04:34

1nastai hvvhed yaj heregleh we

Их эмч2025-02-14 22:35:15

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2025-01-05 07:37:19

Гэдэс өвдсөн тохиолдолд ууж болох уу

Их эмч2025-01-05 08:08:37

Сайн байна уу. Staphylococcus spp., Escherichia coli-аар үүсгэгдсэн нянгийн гаралтай цочмог суулгалт болон нян илрээгүй ч хэрэглэнэ

Хэрэглэгч2024-12-29 14:19:37

3 Настай хүүхдэд өдрийн хэдээр өгч болох вэ

Их эмч2024-12-29 14:29:59

Сайн байна уу. Эмчлэгч эмч тунг тогтоох тул эмчийн заавраар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2024-12-28 17:44:51

Юуны эм бэ?

Их эмч2024-12-28 17:45:30

Сайн байна уу. Гүйлгэлт зогсоох эм

Хэрэглэгч2024-12-25 19:52:10

Ханиаданд ууж болох уу?

Их эмч2024-12-25 20:17:37

Сайн байна уу. Хэрэглэх заалт Staphylococcus spp., Escherichia coli-аар үүсгэгдсэн нянгийн гаралтай цочмог суулгалт болон нян илрээгүй ч хэрэглэнэ (ерөнхий байдал буурах, халуурах, хорлдлогот халдвар г.м).

Хэрэглэгч2024-10-27 08:54:57

Ehled billion bgad guilgej ehlej bga 4 nast huuhded ugch bolohu? Tsitrizin, tsirkual uuj bga dawhar udurt 3aar uglu bolohu?

Их эмч2024-10-27 08:59:50

Сайн байна уу. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-10-23 11:53:57

Стопдиар антибиотикийн найрлагатай юу?

Их эмч2024-10-23 12:02:33

Сайн байна уу. Тиймээ

Хэрэглэгч2024-10-04 22:29:25

10sartai hvvhdd ogc blhu

Их эмч2024-10-04 22:31:22

Сайн байна уу. Хүүхдийн эмчийн заалтаар хэрэглэж болно.

Хэрэглэгч2024-09-17 22:40:07

4 настай хүүхэд ууж болох уу

Их эмч2024-09-17 22:41:29

Сайн байна уу. https://emonos.mn/product/9791

Хэрэглэгч2024-09-09 19:32:42

Мезимпорттой хамт хэрэглэж болох уу

Их эмч2024-09-09 20:06:16

Сайн байна уу. Болно

Их эмч2024-09-09 20:06:16

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2024-09-01 03:15:38

ene emiig emch fuzide tei hamt uu gej bichij ugsun chini ijil nairlagatai geed emiin sanch ugsungui. Tsug hereglej boldog uu

Их эмч2024-09-01 03:45:17

Сайн байна уу Ижил найрлагатай тул нэгийг нь ууна.

Хэрэглэгч2024-08-16 14:48:32

Энэ эмийг шахмалаар нь 1 ойтой хүүхдэд эмч 2/1-р сдөрт 2 удаа уухаар бичиж өгсөн. Олигтой дээрдсэнгүй ээ. Яаж өгвөл дээр вэ. Тунг нь нэмж болох уу?

Их эмч2024-08-16 15:31:47

Сайн байна уу. нэмэхгүй та эмчийн зааврын дагуу л уулгана

Хэрэглэгч2024-08-04 16:27:37

Buduun gedesnii hagalgaand orj tairuukaad 3sar guilgej bna.ene emiig uuj boloh uu.oor em sanal bolgooroi bayrlalaa

Их эмч2024-08-04 21:31:04

Сайн байна уу. Ашигтай бактер ууж болно мөн имопек ууж болно.

Хэрэглэгч2024-07-16 13:44:51

гүйлгэлт зошсоох уу хөхүүл том хүн

Их эмч2024-07-16 14:13:58

Сайн байна уу. тиймээ

Хэрэглэгч2024-07-08 19:14:37

Стопдиар сироп бичиж өгсөн таблеткин авчихжээ. 1нас 1 сартай хүүхдэд хэд хувааж өгөх үү

Их эмч2024-07-08 20:04:34

Сайн байна уу. 100 мг тай шахмалыг 1 ширхэгээр өглөө оройдоо бүтнээр уулгаж болноо баярлалаа

Хэрэглэгч2024-06-16 17:08:08

Tom hun antibiotik uuj bga suulgalt zogsohgui ued lineks forte gd emtei hamt hereglej bolhuu

Их эмч2024-06-16 18:02:18

Сайн байна уу. эмчийн заалтаар хамт хэрэглэж болно

Хэрэглэгч2024-06-08 10:23:26

Sain bnu emnelegt hewtej bgama 6 sartai huuhded udriin 2r uulga gsn zugeeruu

Их эмч2024-06-08 14:30:02

Сайн байна уу. эмийн заавраар өгөөрэй

Хэрэглэгч2024-03-28 16:33:48

Сайн байна уу 1нас 4 сартай хүүхдэд шахмал хэлбэртэйг нухаад өглөө орой 2 өгч болох уу?

Их эмч2024-03-28 19:43:06

Сайн байна уу. эмчийн заавраар өгч болноо

Хэрэглэгч2024-03-21 20:27:09

5 tai huuhded udriin 3 aar uu gesiin. Zugeer uu?

Их эмч2024-03-21 20:47:12

Сайн байна уу. эмчийн заавраар ууж болно

Хэрэглэгч2024-03-21 20:27:06

5 tai huuhded udriin 3 aar uu gesiin. Zugeer uu?

Их эмч2024-03-21 20:47:18

Сайн байна уу. эмчийн заавраар ууж болно

Хэрэглэгч2024-02-28 21:11:47

8сартай хүүхдэд Эмч 3/1р өдөрт 2 удаа өгөхийг зөвлөсөн Гүйлгэлт нь ерөөсөө намдахгүй давтамж нь ойртоод байна. 3хоног өгсөн Болих ёстой юу? Өгзөгөн дээр нь хавдцан юм шиг гүвдрүүтэй юм хэсэг газар нь гарсан байна. Эмнээс үү гүйлгэлтээсээ юу гэдгийг яаж мэдэх юм болоо

Их эмч2024-02-29 06:43:14

Сайн байна уу. Өөр газар тууралт гарсан эсэхийг шалгах хэрэгтэй. Эмийн харшил илэрч байж болно. Мөн 72 цагын дотор гүйлгэлт суулгалтын тоо буураагүй бол эргэн эмчдээ үзүүлэх хэрэгтэй.

Хэрэглэгч2024-02-28 21:11:44

8сартай хүүхдэд Эмч 3/1р өдөрт 2 удаа өгөхийг зөвлөсөн Гүйлгэлт нь ерөөсөө намдахгүй давтамж нь ойртоод байна. 3хоног өгсөн Болих ёстой юу? Өгзөгөн дээр нь хавдцан юм шиг гүвдрүүтэй юм хэсэг газар нь гарсан байна. Эмнээс үү гүйлгэлтээсээ юу гэдгийг яаж мэдэх юм болоо

Их эмч2024-02-29 06:43:04

Сайн байна уу. Өөр газар тууралт гарсан эсэхийг шалгах хэрэгтэй. Эмийн харшил илэрч байж болно. Мөн 72 цагын дотор гүйлгэлт суулгалтын тоо буураагүй бол эргэн эмчдээ үзүүлэх хэрэгтэй.

Хэрэглэгч2024-02-17 12:15:44

Хоолны өмнө уух уу эсхүл хоолны дараа уух уу

Их эмч2024-02-17 12:31:24

Сайн байна уу. Насанд хүрэгсдэд болон 7-оос дээш насны хүүхдэд хоногт хоёр шахмалаар 4 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоол унднаас хамаарахгүй тогтмол 6 цагийн зайтай ууж хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-02-17 12:15:28

Хоолны өмнө уух уу эсхүл хоолны дараа уух уу

Их эмч2024-02-17 12:36:19

Сайн байна уу. Стопдиар шахмалыг дотуур ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд болон 7-оос дээш насны хүүхдэд хоногт хоёр шахмалаар 4 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоол унднаас хамаарахгүй тогтмол 6 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Шахмалыг зажлахгүй бүхлээр залгин хангалттай хэмжээний усаар даруулж ууна.

Хэрэглэгч2024-02-02 13:52:10

5n sartai hvvheded yaj ogoh we

Их эмч2024-02-02 17:39:54

Сайн байна уу. шахмал эмийг 7-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь бага насны хүүхдэд шахмалыг залгих үед саад учрах магадлалтай

Хэрэглэгч2023-12-15 21:26:08

1сар 27хоногтой маамаа ууж болхуу

Их эмч2023-12-16 06:00:44

Сайн байна уу. 2сартай хүүхдэд стопдиар 90мл-тэй усмал эмийг хүүхдэд өгч болноо.

Хэрэглэгч2023-09-02 17:51:04

Энэ сиропон эсийг задлаж хэрэглэсэнээс хойш хэдий хугацаанп хэрэглэх вэ

Их эмч2023-09-02 17:56:39

Сайн байна уу. 2-3долоо хоног

Хэрэглэгч2023-09-02 17:51:03

Энэ сиропон эсийг задлаж хэрэглэсэнээс хойш хэдий хугацаанп хэрэглэх вэ

Их эмч2023-09-02 17:56:45

Сайн байна уу. 2-3долоо хоног

Хэрэглэгч2023-09-02 17:50:58

Энэ сиропон эсийг задлаж хэрэглэсэнээс хойш хэдий хугацаанп хэрэглэх вэ

Их эмч2023-09-02 17:56:51

Сайн байна уу. 2-3долоо хоног

Хэрэглэгч2023-08-08 13:13:10

Сайн бна уу 8 сартай хүүхдэд шахмал хэлбэрээр яаж өгөх үү сироп олдохгүй бнаа

Их эмч2023-08-08 15:09:17

Сайн байна уу. шахмалаар өгч болохгүй ээ

Их эмч2023-08-08 15:09:17

Сайн байна уу. шахмалаар өгч болохгүй ээ

Хэрэглэгч2023-07-23 08:04:02

Хөхүүл хүн хэрэглэж болох уу

Их эмч2023-07-23 08:12:27

Сайн байна уу. хэдэн сартай вэ

Хэрэглэгч2023-07-17 16:45:14

Сайн байна суулгаж бгаад одоо хий огиулаад бөйгаа том хүн ууж болох уу?

Их эмч2023-07-17 18:05:13

Сайн байна уу. Ерөнхий шинж тэмдэг илрээгүй (жишээлбэл: биеийн ерөнхий байдал муудах, халуурах болон токсикоинфекци г.м) нянгийн гаралтай цочмог халдварын үед шингэн нөхөх эмчилгээн дээр хавсарч хэрэглэнэ. Нифуроксазидын эмчилгээний явцад хоолны дэглэмийг өөрчлөхгүй, шаардлагатай гэж үзвэл шингэн нөхөх эмчилгээг хавсарна. Шингэн нөхөх эмчилгээний тун болон хэрэглэх арга (дотуур эсвэл судсаар) нь суулгалтын зэрэг, нас, өвчтөний байдал болон дагалдах эмгэгээс шууд хамаарна Стопдиар® капсулыг насанд хүрэгчдэд нэг ширхэг капсулаар өдөрт 4 удаа 6 цагийн зайтай өгнө. 7-оос дээш насны хүүхдэд нэг ширхэг капсулыг 3-4 удаа 6-аас 8 цагийн зайтай уулгана. Стопдиар® капсулыг дотуур ууж хэрэглэнэ. Капсулыг бүхлээр нь залгин тодорхой хэмжээний усаар даруулж ууна. Бэлдмэлийн тодорхой хугацааны давтамжтай ууж хэрэглэнэ Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно. Эмчилгээний явцад усгүйжилтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээг хийх шаардлагатай. Стопдиар® капсул нь хэтэрхий хүчтэй эсвэл бага үйлдэл үзүүлж байвал эмчлэгч эмчээс зөвлөгөө авна уу? Жирэмсэн эхийн эмийн хэрэглээ:Туршлагын амьтанд хийгдсэн судалгаанд нифуроксазид нь жирэмсний явц, эмбрион болон ургийн хөгжил, төрөлтийн явц, мөн төрсний дараа хүүхдийн өсөлтөнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг батлаагүй. Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Жирэмсэн эх бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд эмчилгээний үр дүн болон эрсдлийг сайн тооцсоны үндсэн дээр хэрэглэхийг анхаар Хөхүүл эхийн эмийн хэрэглээ ::Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй. Гэхдээ үүнийг баттай нотлох эмнэлзүйн судалгаа хангалттгүй учир хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ

Хэрэглэгч2023-07-17 16:44:29

Сайн байна суулгаж бгаад одоо хий огиулаад бөйгаа том хүн ууж болох уу?

Их эмч2023-07-17 18:04:45

Сайн байна уу. Ерөнхий шинж тэмдэг илрээгүй (жишээлбэл: биеийн ерөнхий байдал муудах, халуурах болон токсикоинфекци г.м) нянгийн гаралтай цочмог халдварын үед шингэн нөхөх эмчилгээн дээр хавсарч хэрэглэнэ. Нифуроксазидын эмчилгээний явцад хоолны дэглэмийг өөрчлөхгүй, шаардлагатай гэж үзвэл шингэн нөхөх эмчилгээг хавсарна. Шингэн нөхөх эмчилгээний тун болон хэрэглэх арга (дотуур эсвэл судсаар) нь суулгалтын зэрэг, нас, өвчтөний байдал болон дагалдах эмгэгээс шууд хамаарна Стопдиар® капсулыг насанд хүрэгчдэд нэг ширхэг капсулаар өдөрт 4 удаа 6 цагийн зайтай өгнө. 7-оос дээш насны хүүхдэд нэг ширхэг капсулыг 3-4 удаа 6-аас 8 цагийн зайтай уулгана. Стопдиар® капсулыг дотуур ууж хэрэглэнэ. Капсулыг бүхлээр нь залгин тодорхой хэмжээний усаар даруулж ууна. Бэлдмэлийн тодорхой хугацааны давтамжтай ууж хэрэглэнэ Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно. Эмчилгээний явцад усгүйжилтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээг хийх шаардлагатай. Стопдиар® капсул нь хэтэрхий хүчтэй эсвэл бага үйлдэл үзүүлж байвал эмчлэгч эмчээс зөвлөгөө авна уу? Жирэмсэн эхийн эмийн хэрэглээ:Туршлагын амьтанд хийгдсэн судалгаанд нифуроксазид нь жирэмсний явц, эмбрион болон ургийн хөгжил, төрөлтийн явц, мөн төрсний дараа хүүхдийн өсөлтөнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг батлаагүй. Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Жирэмсэн эх бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд эмчилгээний үр дүн болон эрсдлийг сайн тооцсоны үндсэн дээр хэрэглэхийг анхаар Хөхүүл эхийн эмийн хэрэглээ ::Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй. Гэхдээ үүнийг баттай нотлох эмнэлзүйн судалгаа хангалттгүй учир хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ

Хэрэглэгч2023-07-12 20:51:31

1настай хүүхдэд хэдэн ширхэгээр өдөрт хэдэн удаа өгөх вэ

Их эмч2023-07-12 21:23:59

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Их эмч2023-07-12 21:23:59

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-06-12 17:24:34

2р ш-ээр уулгаж болохуу хүүхдэд

Их эмч2023-06-13 23:23:54

Сайн байна уу. 7-оос дээш насанд хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-06-12 00:42:39

Сайн байна уу? энэ эмнээс хараагүй байхад зүв зүгээр эрүүл багаа хүүхэд маань 2ш ийг уучихжээ….. Эмээ нь мэдээгүй бололтой идчихсэн байх гээд байна,ямар нэгэн гаж нөлөө байгаа юу?

Их эмч2023-06-12 00:52:00

Сайн байна уу. та хүүхдээ сайн ажиглаарай

Хэрэглэгч2023-05-15 22:27:33

9 сартай хүүхэд ямар хэмжээгээр өгөхүү

Их эмч2023-05-16 00:42:32

Сайн байна уу. хөвмөлөөр хэрэглэнэ

Хэрэглэгч2023-05-15 22:27:25

9 сартай хүүхэд ямар хэмжээгээр өгөхүү

Их эмч2023-05-16 00:42:40

Сайн байна уу. хөвмөлөөр хэрэглэнэ

Хэрэглэгч2023-05-14 13:00:25

Sain bnu 5n nastai hvvhed yaj uuh we Gedes ni guilgeegvi mortloo haayadaa bazalj owdood bna ene emiig uulgaj bolhuu

Их эмч2023-05-15 00:09:26

Сайн байна уу. суулгалтанд уудаг эм

Хэрэглэгч2023-05-14 13:00:15

Sain bnu 5n nastai hvvhed yaj uuh we Gedes ni guilgeegvi mortloo haayadaa bazalj owdood bna ene emiig uulgaj bolhuu

Их эмч2023-05-15 00:09:34

Сайн байна уу. суулгалтанд уудаг эм

Хэрэглэгч2023-05-11 04:25:35

Сайн байна уу.эмчийн бичиж өрснөөр энэ эмийг авсан 1 настай хүүхдэд.Сироп биш шахмал эмээр өгсөн нухаад өгч болох юм уу

Их эмч2023-05-11 07:14:14

Сайн байна уу.болно

Хэрэглэгч2023-04-24 15:53:07

стоп диар 100мг-тайг 8 сахтай хүүхдэд 2 цагийн зайтай 3 удаа уухаар эмч бичиж өгсөн юм ингэж өгч болох уу

Их эмч2023-04-25 01:11:45

Сайн байна уу.эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-23 11:12:46

6сар 3хоногтой усан их хэмжээгээр бааж байгаа 3 хоног!! ямар хэлбэрээр яаж уух вэ? Хэрэглэж болох уу?

Их эмч2023-04-23 22:41:03

Сайн байна уу. заавал сиропоор өгнөөө

Хэрэглэгч2023-04-17 10:41:51

6 sart huuhded ugch bolohuu

Их эмч2023-04-17 21:50:01

Сайн байна уу. сиропоор ууж болно

Хэрэглэгч2023-04-14 20:44:18

2 настай хүүхдэд 100мг-тай эмийг яаж өгөх үү. /таблет/ өдөр ямар зайтай уулгах уу

Их эмч2023-04-14 20:59:22

Сайн байна уу. 7-оос дээш насны хүүхдэд нэг ширхэг капсулыг 3-4 удаа 6-аас 8 цагийн зайтай уулгана бага насны хүүхэд сиропоор ууна

Хэрэглэгч2023-04-05 15:35:58

2 sartai baihadaa shahmaliig 3 huwaaj uuj bsan yumaa ymar negen gaj nuluu bgaa yu

Их эмч2023-04-06 01:31:08

Сайн байна уу. Хориглох заалт:Нифуроксазидыг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодис болон 5-нитрофураны уламжлалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. 2 сар хүрээгүй хүүхдэд хэрэглэж болохгүй.Хэрэглэх үеийн болгоомжлолНифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй учир хүнд хэлбэрийн халдварын гаралтай суулгалтын үед ерөнхий үйлдэлтэй антибиотикийг сонгох шаардлагатай.Нифуроксазидыг хэрэглэх явцад архины төрлийн шингэнг хэрэглэхгүй. Учир нь архи нь бие махбодид бэлдмэлийн мэдрэг чанарыг ихэсгэснээр өдөөх урвалаар эмнэлзүйд илэрнэ

Хэрэглэгч2023-04-01 18:56:26

1,4сартай хүүхдэд сиропыг яааж өгөх вэ?

Их эмч2023-04-01 23:53:27

Сайн байна уу. сиропон хэлбэрээр хэрэглэнэ

Хэрэглэгч2023-03-28 18:02:36

Эмийг 2/1р өдөрт1 удаа уухаар 6 сартай хүүхдэд 3хоногоор бичсэн . гүйлгэлт зогсоогүй үед яах вэ

Их эмч2023-03-29 00:32:06

Сайн байна уу. 3 хоног уугаад шинж тэмдэг багасахгүй бол эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-03-15 13:50:41

Энэ эмийг 30 настай хүн өдөрт хэдэн ширхэгийг уух вэ? зүгээр урьдчилсан сэргийлэх зорилготой ууж болох уу? хааяа хааяаадаа тостой зүйл идсэний дараа гүйлгээд байдаг юм.

Их эмч2023-03-16 02:06:29

Сайн байна уу. Стопдиар® капсулыг насанд хүрэгчдэд хоёр ширхэг капсулаар өдөрт 4 удаа 6 цагийн зайтай өгнө.

Хэрэглэгч2023-03-03 21:05:14

Сайн байна уу 11сартай хүүхдэд 2/1 ээр өдөрт 1 удаа гж бичиж өгсийн тгд гүйлгэлт нь зогсохгүй бгн эмийн тунг нь кг д нь яаж тааруулж боддог вэ

Их эмч2023-03-04 01:14:04

Сайн байна уу. хөвмөлийн хэрэглэхэд тохиромжтой

Хэрэглэгч2023-03-02 15:27:27

Энэ эмийг 100мг 10сартайд бичиж өгсөн зөв үү 2ширхэгээр 3удаа гэсэн нухаж өгөх нь зөв зү

Их эмч2023-03-03 07:16:33

Сайн байна уу. Бага насны хүүхдэд сироп хэлбэрийг хэрэглэнэ.

Хэрэглэгч2020-08-22 17:24:01

Sain baina uu, jiremsen hun odoo 32 nedelitei gedes uvduj guilgeed 7 honoj baina uuj boloh uu? Hedeer yaaj uuh ve?

Их эмч2020-08-22 18:08:08

Сайн байна уу. Хяналтын эмчийн заавраар ууна. Баярлалаа

Хэрэглэгч2018-11-29 12:46:19

Sn bnaa uu ene emiig 2 sartai hvvhded Emch 8 tsagiin zaitai bichij ugsun huwaaj ug ntr gesen yum bhgvi bsan comentuudig unshihad bolohgvi l getsen bhin er n ugch bolohgvi yu

Их эмч2018-11-29 12:46:19

Сайн байна уу Эмчийн заалтаар 100мг-аар өдөрт 2 удаа өгч болно. Ер нь бага насны хүүхдэд бол сироп хэлбэрээр хэрэглэх шаардлагатай байдаг. Тэгэхдээ сироп нь одоогоор тасарсан байгаа. Баярлалаа

Хэрэглэгч2018-11-26 18:05:17

Гүйлгээд 6 хонож бга 8 сартай хүүхдэд хуваахгүйгээр 3 удаа өгчихсөн зүгээр болов уу? Гүйлгэлт нь тэр дороо зогсчихсон. Сайн эм бна гэж бодоод бсан буруу эм өгчихсөн биш бгаа???

Их эмч2018-11-26 18:05:19

Сайн байна уу Зөвхөн эмчийн заалтаар өгдөг хүчтэй эм байгаа. Та дахиж битгий дур мэдэн хэрэглээрэй. Баярлалаа

Хэрэглэгч2018-11-12 18:38:08

Ene emiig 7 sartaid bichj ugsun zuw ymu?

Их эмч2018-11-12 18:38:08

Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэж болно.Баярлалаа.

Хэрэглэгч2018-09-09 01:03:47

Zarim asuultan deer 6aas deesh nasnii hvvhed l uuna geed zarim deer ni 1,2 oitoi hvvhded bolno gesen baina yamar uchirtai we?

Их эмч2018-09-09 01:03:47

сайн байна уу яг эмийнхаа заавар дээр 6наснаас эхэлж уух байгаа гэхдээ өрхийн болон дүүргийн зарим эмч нар тунг нь багасгаад 1-ээс дээш насныханд зөвлөдөг байгаа.та аль болох тухайн эмийн зааврын дагуу хэрэглээрэй.баярлалаа

Хэрэглэгч2018-07-30 09:03:02

Энэ 100мл шахмал эмийг 1ойтой хүүхдэд өдөрт ямар хэмжээгээр өгөх вэ

Их эмч2018-07-30 09:03:02

сайн байна уу 2ширхэгээс өдөрт 3 удаа өгнө баярлалаа

Хэрэглэгч2018-07-30 08:58:19

Энэ 100мл шахмал эмийг 1ойтой хүүхдэд өдөрт ямар хэмжээгээр өгөх вэ

Их эмч2018-07-30 08:58:19

сайн байна уу 2 ширхэгээр өдөрт 3 удаа ууна баярлалаа

Хэрэглэгч2018-07-30 08:55:21

Сайн бна уу? Энэ эмийг таблекаар 1ойтой хүүхдэд өгч болох уу? Өрхийн эмч бичиж өгсөн юм.

Их эмч2018-07-30 08:55:21

сайн байна уу болноо. гэхдээ сироп гь илүү тохиромжтой баярлалаа

Хэрэглэгч2018-07-30 08:46:37

Сайн бна уу? Энэ эмийг таблекаар 1ойтой хүүхдэд өгч болох уу? Өрхийн эмч бичиж өгсөн юм.

Их эмч2018-07-30 08:46:37

сайн байна уу болно баярлалаа

Хэрэглэгч2018-06-26 05:23:37

Стопдиар шахмал эмийг 3 настай хүүхдэд өгч болох уу суулгалт өгөөд 7 хонож байгаа ямар эм сайн бэ

Их эмч2018-06-26 05:23:37

сайн байна уу болноо 2 шахмалаар өдөрт 3 удаа хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2017-12-01 04:34:10

Энэ эмийг задалсанаас хойш хэдий хугацаанд хэрэглэх ёостой вэ

Их эмч2017-12-01 04:34:10

Сайн байна уу, сироп эмийг задалснаас хойш 14 хонгийн дотор хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-09-28 04:10:42

1tabletkandaa heden shirheg bdag wee

Их эмч2017-09-28 04:10:42

Сайн байна уу? 24 ширхэгтэй баярлалаа

Хэрэглэгч2017-09-28 04:10:23

1tabletkandaa heden shirheg bdag wee

Их эмч2017-09-28 04:10:23

Сайн байна уу? 24 ширхэгтэй баярлалаа

Хэрэглэгч2017-09-27 01:23:37

Хөвмөл нь 220 мг мөртлөө таблетки нь 100мг юм бол хүүхдэд 2 ширхэг таблеткээр өгж болдоггүй юмуу ягаад таблетизээр өгдөггүй юм бол. 7 сартай хүүхдэд

Их эмч2017-09-27 01:23:37

сайн байна уу?энэ нь шингэний хэмжигдэхүүний нэгж болон хүүхдэд уух тохиромжтой хэлбэрээс шалтгаалан өгдөг байгаа шүү.баярлалаа

Хэрэглэгч2017-09-27 01:15:15

Энэ эм нь дээрээ 100мг гэсэн мөртлөө найрлага гэдэгрүү орхоор 200мг гэж гарж ирээд байгаа нь ямар учиртай юм бэ. Нэг шахмалдаа 100мг юмуу 200 мг юмуу буруу бичсэн юм уу

Их эмч2017-09-27 01:15:15

сайн байна уу?1 ширхэг капсул дахь найрлаганд нифуроксазид 200 мг байдаг шүү .баярлалаа

Хэрэглэгч2017-09-26 23:44:05

Энийг заавал сиропоор биш таблеткаар нухаж хүүхдэд өгч болохгүй юмуу

Их эмч2017-09-26 23:44:05

сайн байна уу?хувааж өгч болно.баярлалаа

Хэрэглэгч2016-09-18 20:37:02

САЙН БАЙНА УУ ЭНЭ ЭМИЙГ ЯГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ? ГҮЙЛГЭЖ БАЙГАА ХҮНД УУЛГАЖ БОЛОХ УУ?

Их эмч2016-09-18 20:37:02

Сайн байна уу гүйлгэлт суулгалтанд хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2016-09-17 01:06:37

Сайн бна уу стопдиар 100мг тайг 10sartai huuhded yaj uguh be

Их эмч2016-09-17 01:06:37

Сайн байна уу 10 сартай хүүхдэд Стопдиар шахмалаар хэрэглэхгүй. 100мг шахмалыг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй, харин Сиропоор уух хэрэгтэй. том халбагаар нь (5мл) 8 цагаар уух хэрэгтэй

Хэрэглэгч2016-08-09 13:32:10

Сайн байна уу? Ой гарантай хүүхдэд яаж өгөх вэ?

Их эмч2016-08-09 13:32:10

Сайн байна уу, ПробиоВишн Акют №6 2шахмалаар өдөрт 1 удаа 3 хоног дараалан өгнө тэгээд дараагийн өдрөөс 1шр үргэлжлүүлэн өгнө .Баярлалаа

Хэрэглэгч2016-07-29 08:38:05

жирэмсэн 7 сартай ууж болох уу

Их эмч2016-07-29 08:38:05

Сайн байна уу, Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Баярлалаа

Хэрэглэгч2015-04-14 00:28:50

Их эмч2015-04-14 00:28:50

None