ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Парацетамол 500мг №10

900

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-45

Үнэ
855
Gold

-6%-54

Үнэ
846
Platinium

-8%-72

Үнэ
828

Тоо ширхэг :

Номин Седар (95ш)Байршил харах
Монос Сансар колонк (94ш)Байршил харах
Монос УБ таун (124ш)Байршил харах
Монос Өнөр плаза (113.7ш)Байршил харах
Хоумланд (143ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (172ш)Байршил харах
Скай ресиденс-3 (126ш)Байршил харах
Хоног (150ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

60кг-аас дээш жинтэй насанд хүрэгсэд, ахлах ангийн насны хүүхдэд 0.5г-аар өдөрт 4 удаа хүртэл хэрэглэнэ.  Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-7 өдөр.

Өвдөлт намдаах, халуун бууруулах бэлдмэл. Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт (тухайлбал толгой, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдлийн өвдөлт), халдварт, үрэвсэлт (амьсгалын замын цочмог вирусын халдвар, томуу) өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Нэг шахмалд тус бүрт 500 мг Ацетаминофен /парацетамол/ агуулагдана.

Дотор муухайрах, өрц орчимд өвдөх, харшлын шинж тэмдэг илрэх (арьсаар туурах, загатнах, чонон хөрвөс, квинкын хаван), хааяа цус багадах, тромбоцитопени, цусанд метагемоглобин үүсэх зэрэг үзэгдэл илэрч болно. Элэг хордуулах гаж нөлөө илэрч болзошгүй. Элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны өвчнүүд, 3 сар хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-17 04:18:25

Хоолойны үрэвсэлд цацаж хэрэглэж болохуу

Их эмч2024-11-17 04:44:36

Сайн байна уу. цацахгүй,залгиж усаар даруулж ууна

Хэрэглэгч2024-10-27 14:36:44

Элэгний В вирустай 16 тай хүүхэд парацетамол ууж болхуу

Их эмч2024-10-27 15:13:16

Сайн байна уу. Бөөр болон элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд парацетамолыг ихээхэн болгоомжтой өгөх тул эмчлэгч эмчийн заавраар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2024-09-30 18:13:12

Жорыг бичээд өгөөч

Их эмч2024-09-30 18:15:36

Сайн байна уу. Онлайн-аар жор бичдэггүй.

Хэрэглэгч2024-09-27 04:59:03

Шүдний өвдөлтийг ямар хугацаанд намдаах вэ?

Их эмч2024-09-27 05:16:57

Сайн байна уу. янз бүр байна

Хэрэглэгч2024-09-26 21:49:49

Хүүхэд уухдаа яааж уух уу

Их эмч2024-09-26 21:55:01

Сайн байна уу. кг/жинд нь 10-15 мг тооцож ууна

Хэрэглэгч2024-09-26 21:47:40

Хүүхэд уухдаа яааж уух уу

Их эмч2024-09-26 21:55:11

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-08-19 16:14:28

Гэдэс өвдөхөд ууж болох уу?

Их эмч2024-08-19 16:25:23

Сайн байна уу. өвчин намдаах/халуун бууруулах үйлчилгээтэй

Хэрэглэгч2024-07-06 18:21:56

3 сартай жирэмсэн хэрэглэж болохуу

Их эмч2024-07-06 18:27:38

Сайн байна уу. Анхааруулга! Элэг бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн үе, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настан зэрэгт болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Хэрэглэгч2024-06-03 13:17:25

Ой 5 сартай хүүхэд ибофен бичиж өгсөн хоолой мэлээн улаалттай гэсэн өндөр халуураад бараг 5 хонохгэж байна бичсэн эмээ уугаад олигтой буухгүй юм пара уухаар халуун нь буугаад бхын 2хуваасны 1р өгч болох уу

Их эмч2024-06-03 14:48:08

Сайн байна уу. эмчилгээ хийгээд халуун буухгүй байвал эмчдээ дахни хандаарай

Хэрэглэгч2024-05-25 04:26:38

90373730

Их эмч2024-05-25 04:39:43

Сайн байна уу 18001883-1-1 хүргэлтээр авч болно

Хэрэглэгч2024-05-11 21:44:49

Парацетамол 16тай хүүхэд хэтрүүлэн хэрэглэвэл ямар сөрөг нөлөө гарах вэ

Их эмч2024-05-11 22:00:24

Сайн байна уу. Элэг хордуулах гаж нөлөө илэрч болзошгүй. Элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны өвчнүүд, 3 сар хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Их эмч2024-05-11 22:00:18

Сайн байна уу. Элэг хордуулах гаж нөлөө илэрч болзошгүй. Элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цусны өвчнүүд, 3 сар хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Хэрэглэгч2024-03-27 23:03:14

Тун хэтрэхэд ямар сөрөг үр дагавартай вэ

Их эмч2024-03-28 05:35:18

Сайн байна уу. Та дараах линкээр ороод анхааруулга хэсгээс уншаарай. https://emonos.mn/product/9920

Хэрэглэгч2024-03-24 08:52:29

2nastai huuhded parag yaj uulgah we.

Их эмч2024-03-24 08:56:08

Сайн байна уу. хэдэн кг жинтэй вэ

Хэрэглэгч2024-03-02 04:38:16

7 настай хүүхэд өндөр халуураад 6 цагийн зайтай 2 удаа парадэнк 125 хийсэн боловч халууныг нь буулгаж чадсангүй. Сүүлийнхийг нь хийгээд 3 цаг болж байна. Парацетамол өгчих үү?

Их эмч2024-03-02 08:34:37

Сайн байна уу. хэдэн кг жинтэй вэ нэг удаагын тун нь 125мг лаа хийсэн юмуу

Хэрэглэгч2024-03-02 04:32:42

7 настай хүүхэд өндөр халуураад 6 цагийн зайтай 2 удаа парадэнк 125 хийсэн боловч халууныг нь буулгаж чадсангүй. Сүүлийнхийг нь хийгээд 3 цаг болж байна. Парацетамол өгчих үү?

Их эмч2024-03-02 08:34:26

Сайн байна уу. хэдэн кг жинтэй вэ нэг удаагын тун нь 125мг лаа хийсэн юмуу

Хэрэглэгч2024-02-13 00:01:20

Сарын тэмдгийн өвдөлтийн үед хэрэглэж болохуу

Их эмч2024-02-13 04:25:52

Сайн байна уу. Парацетамол нь халуун бууруулах эм. NSAID биш тул та NSAID хэрэгдэнэ үү.

Хэрэглэгч2024-02-08 22:12:25

3 sartai hohuuld er n yamar uvchin namdaah heregleh ve? Tolgoi 2 udur uvduud tesdegguiee

Их эмч2024-02-09 02:21:16

Сайн байна уу. Туйлын эсрэг заалт байхгүй ч гэсэн хөхүүл ба жирэмсэн эхчүүдэд болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-02-08 21:52:51

3 sartai hohuul uuj boloh uu

Их эмч2024-02-08 22:07:27

Сайн байна уу. хөхүүл ба жирэмсэн эхчүүдэд болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-01-28 21:19:43

сайн байна уу тайвшруулах эмтэй цуг хэрэглэж болох уу

Их эмч2024-01-28 23:43:10

Сайн байна уу. Ямар гэдгээс шалтгаална.

Хэрэглэгч2024-01-15 11:16:51

Сайн байна уу? 6 настай хүүхдэд 500-р нэг бүтэн Парацетамол өгчихсөн. Жин нь 25 кг. Тунг нь ихдүүлсэн байх вий гэж санаа зовоод байна. Гайгүй болов уу?

Их эмч2024-01-15 15:10:21

Сайн байна уу. кг жинд 15мг бодно

Хэрэглэгч2024-01-10 21:58:56

Астматай ибупропен уухаар амьсгал боогдооод бдг юм а парацетомол уувал яах бол?

Их эмч2024-01-10 22:05:02

Сайн байна уу. Цээрлэлт: Бөөр болон элэгний(вирусийн гепатит) үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд парацетамолыг хэрэглэхгүй. Парацетамолын харшилтай өвчтөнд мөн хэрэглэхийг цээрлэнэ.

Хэрэглэгч2024-01-05 04:09:35

5 настай хүүхдэд 500мг өгчихсөн юм. Одоо хэдэн цагийн дараа өгөх вэ ? Дараа таллаад өгөх үү?

Их эмч2024-01-05 08:28:52

Сайн байна уу. хэдэн кг жинтэй вэ

Хэрэглэгч2023-12-21 22:18:36

4 сартай жирэмсэн халуураад байна.ууж болох уу

Их эмч2023-12-22 02:07:25

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-12-13 12:38:55

Хоосон ходоодтой ууж болну

Их эмч2023-12-13 15:20:18

Сайн байна уу. болохгүй ээ хоолны дараа ууж хэрэглэнэ

Хэрэглэгч2023-12-13 12:37:52

Хоосон ходоодтой ууж болну

Их эмч2023-12-13 15:20:44

Сайн байна уу. болохгүй ээ хоолны дараа ууна

Хэрэглэгч2023-12-12 08:19:45

5 настай халуураад байгаа хүүхдэд 1/2 ээр 6 цагийн зайтай уулгахуу

Их эмч2023-12-12 08:35:09

Сайн байна уу. Хүүхдэд кг жинд 15мг-аар тооцон өгнө. 6 хүртэлх настай хүүхдэд 240мг хүртэл байдаг.

Хэрэглэгч2023-12-12 08:19:38

5 настай халуураад байгаа хүүхдэд 1/2 ээр 6 цагийн зайтай уулгахуу

Их эмч2023-12-12 08:35:05

Сайн байна уу. Хүүхдэд кг жинд 15мг-аар тооцон өгнө. 6 хүртэлх настай хүүхдэд 240мг хүртэл байдаг.

Хэрэглэгч2023-12-09 17:40:43

11настай хүүхэд яаж хэрэглэх вэ таллах уу

Их эмч2023-12-09 18:00:09

Сайн байна уу. Хуваагаад өгч болно.

Их эмч2023-12-09 18:00:09

Сайн байна уу. Хуваагаад өгч болно.

Хэрэглэгч2023-12-03 21:00:31

Толгойн өвдөлт намдаах уу?

Их эмч2023-12-03 22:11:32

Сайн байна уу. Өвдөлт намдаах, халуун бууруулах бэлдмэл.

Хэрэглэгч2023-11-25 01:03:51

Өдөрт 1 уух жор бичиж өгсөн 1 цаг гарангийн өмнө уусан. Одоо бага зэрэг халуураад байна ахиад ууж болох уу

Их эмч2023-11-25 01:08:42

Сайн байна уу. Болохгүй. Тун ихдэх аюултай.

Хэрэглэгч2023-11-25 00:58:27

1 цагын зайтай ууж болох уу

Их эмч2023-11-25 00:59:53

Сайн байна уу. Болохгүй. Тун хоорондын зай 6-8 цаг.

Хэрэглэгч2023-11-05 23:20:32

17хоногтой хөхүүл ээж ууж болхуу

Их эмч2023-11-06 02:44:45

Сайн байна уу. Тунг хэтрүүлэхгүйгээр ууж болно.

Хэрэглэгч2023-10-11 18:36:26

Толгой

Их эмч2023-10-11 19:10:29

Сайн байна уу. өвдөлт намдаах ,халуун бууруулах үйлчилгээтэй

Хэрэглэгч2023-10-08 09:27:45

4 настай 9 настай хоёр хүүхдэд цэртэй ханиалгаад байгаа өгч болох уу? Хэдэн цагын зайтай өгөх бол

Их эмч2023-10-08 09:53:27

Сайн байна уу. энэ эм нь ханиалганд уудаг эм биш шүү халуун бууруулах өвчин намдаах үйлчилгээтэй

Хэрэглэгч2023-10-05 00:06:16

Бага зэрэг цэртэй ханиалгаав байгаа 2 сартай хүүхдэд өгч болох уу? Болох бол хэдэн цагийх зайтай ямар тунгаар?

Их эмч2023-10-05 00:23:16

Сайн байна уу. халуун бууруулах ,өвчин намдаах эм шүү

Хэрэглэгч2023-10-05 00:06:10

Бага зэрэг цэртэй ханиалгаав байгаа 2 сартай хүүхдэд өгч болох уу? Болох бол хэдэн цагийх зайтай ямар тунгаар?

Их эмч2023-10-05 00:23:21

Сайн байна уу. халуун бууруулах ,өвчин намдаах эм шүү

Хэрэглэгч2023-10-05 00:05:38

Хоолой нь бага зэрэг цэртэй

Их эмч2023-10-05 00:23:30

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-09-18 08:41:29

хоолойны өвдөлтөнд ууж болох уу

Их эмч2023-09-18 09:20:45

Сайн байна уу.Өвдөлт намдаах, халуун бууруулах бэлдмэл. Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт (тухайлбал толгой, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдлийн өвдөлт), халдварт, үрэвслт (амьсгалын замын цочмог вирусын халдвар, томуу) өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-09-14 15:31:31

5сартай хүүхэд ууж болохуу

Их эмч2023-09-14 16:00:10

Сайн байна уу. Болноо 4 хуваасны 1-р уулгана лаа хэлбэрээр нь бас хэрэглэж болно

Хэрэглэгч2023-07-26 17:26:12

хүзүү нь гоёодсон 11 настай хүүхэд ууж болох уу

Их эмч2023-07-26 17:32:45

Сайн байна уу. өвчин намдаах эм шүү

Хэрэглэгч2023-07-21 18:34:00

16тай хүүхэд ууж болох уу?

Их эмч2023-07-21 21:58:07

Сайн байна уу. болно

Хэрэглэгч2023-06-08 08:21:52

3 настай хүүхдэд яаж хэрэглэх вэ?

Их эмч2023-06-08 08:42:43

Сайн байна уу. таллаад өгнө

Хэрэглэгч2023-06-08 08:21:48

3 настай хүүхдэд яаж хэрэглэх вэ?

Их эмч2023-06-08 08:42:26

Сайн байна уу. таллаад өгнө

Хэрэглэгч2023-05-23 22:54:18

3 настай хүүхэд халуураад байгаа юм аа. Таллаад өгж болох уу?

Их эмч2023-05-24 00:05:22

Сайн байна уу. хэдэн кг вэ

Хэрэглэгч2023-05-23 22:54:16

3 настай хүүхэд халуураад байгаа юм аа. Таллаад өгж болох уу?

Их эмч2023-05-24 00:05:30

Сайн байна уу. хэдэн кг вэ

Хэрэглэгч2023-05-23 22:53:50

3 настай хүүхэд халуураад байгаа юм аа. Таллаад өгж болох уу?

Их эмч2023-05-24 00:05:41

Сайн байна уу. жин хэдэн кг вэ

Хэрэглэгч2023-05-23 01:54:09

32 недельтэй жирэмсэн, орой болохоор л өвдөг өвдөөд унтаж чадахгүй байгаа. 2 давхарлаад ууж болох уу

Их эмч2023-05-23 02:26:51

Сайн байна уу. давхарлаж ууж болохгүй хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-05-09 12:01:13

9 настай хүүхдэд ямар тунтай өгөх вэ 500 тай болох уу

Их эмч2023-05-09 19:45:00

Сайн байна уу. 250мг-аар 3 удаа өгнө.

Хэрэглэгч2023-04-22 18:35:16

Парацэтмолыг 125тай лаатай хавсарч хэрэглэж болох уу 12сартай хүүхдэд

Их эмч2023-04-22 20:15:07

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-04-22 18:35:14

Парацэтмолыг 125тай лаатай хавсарч хэрэглэж болох уу 12сартай хүүхдэд

Их эмч2023-04-22 20:15:23

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-04-15 23:43:03

Сайн байна уу? 8 настай 25 кг жинтэй хүүхэд өндөр халуураад нурофен 10мг аар өдөрт 6-8 цагийн зайтай 3 удаа өгсөн ерөөсөө олигтой буухгүй юм парацетамолыг дундуур нь ээлжлээд өгч болох уу? Нурофен, Парацетамол 2-ын доторх найрлага ижил үү? Өөр үү?

Их эмч2023-04-15 23:48:28

Сайн байна уу. найрлага өөр хооронд нь зөрүүлээд өгж болноо

Хэрэглэгч2023-04-04 17:21:26

Сайн байна уу? Хоолой идээтэй гээд эмнүүд бичээд тэр дунд параг бичсэн юм аа өдрийн 3аар гээд 1нас 7сартай хүүхэд бүхээл 1шр өгч болдог юм уу ? Хагсалж өгдөг биздээ ууган?

Их эмч2023-04-05 01:24:23

Сайн байна уу. болохгүй тун их байна эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-04-04 17:21:03

Сайн байна уу? Хоолой идээтэй гээд эмнүүд бичээд тэр дунд параг бичсэн юм аа өдрийн 3аар гээд 1нас 7сартай хүүхэд бүхээл 1шр өгч болдог юм уу ? Хагсалж өгдөг биздээ ууган?

Их эмч2023-04-05 01:24:34

Сайн байна уу. болохгүй тун их байна эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-03-21 23:41:43

Ацетоминофен, полдаминг, тайлол хот колдаур ,панадол, минигрипп, колдрекс, терафлю, антигрипп, колдакмин, миксафлю цитрамон, гэх эдгүүр эмүүдийн аль нэгэнтэй нь парацетамол той лааг хавсарч хүүхдэд хэрэглэж болох уу болох бол яагаад юм бол

Их эмч2023-03-22 00:05:09

Сайн байна уу. болохгүй ээ дотрох найрлаганд парацетамол байгаа тул элэг гэмтээх аюултай

Хэрэглэгч2023-02-25 21:14:33

парацатемол антибиотик мөнүү

Их эмч2023-02-25 22:10:47

Сайн байна уу. Антибиотик биш, халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвсэл дарах эм.

Хэрэглэгч2023-02-15 16:21:09

8-н сартай жирэмсэн хүн ууж болох уу Халуураад байгаа юмаа

Их эмч2023-02-16 03:16:42

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-02-15 16:21:04

8-н сартай жирэмсэн хүн ууж болох уу Халуураад байгаа юмаа

Их эмч2023-02-16 03:17:02

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2022-06-22 06:18:15

12сартай 11кг хүүхдэд ямар хэмжээгээр өгөх вэ

Их эмч2022-06-22 10:27:46

Сайн байна уу. 4 хуваасны нэгээр 8 цагийн зайтай өгнө

Хэрэглэгч2022-01-11 00:47:29

6 настай хүүхдэд яаж өгөх вэ?

Их эмч2022-01-11 10:31:57

Сайн байна уу. 250 мг буюу талаар нь өдөрт 4-6 цагийн зайтай өгнө.

Хэрэглэгч2020-12-07 19:48:01

парацетамол авах гэсэн юм. Төлбөрөө мобайлаар хийж болдог юм уу. энэ дарагдахгүйюм .

Хэрэглэгч2020-12-07 19:40:29

парацетамол авах гэсэн юм. Төлбөрөө мобайлаар хийж болдог юм уу. энэ дарагдахгүйюм .

Хэрэглэгч2020-02-01 10:41:00

4настай 14кгтай хүүхдэд яаж өгөх вэ

Их эмч2020-02-01 13:17:11

Сайн байна уу. 2/1 ээр өгнө

Хэрэглэгч2019-12-01 21:33:05

3нас 8сар 15-16 кг хүүхэд 38.5 халуурч байгаа бол тунг хэрхэн торцож ямар зайтай өгөх вэ?

Хэрэглэгч2019-11-06 16:53:26

парацетамол нь стероид уу? стероид бус эм үү? аль нь вэ?

Хэрэглэгч2019-01-14 07:38:48

9 сартай 14кг жинтэй 39.4 хүртэл хүүхдэд хэрхэн агѳх вэ. нурофен шахмал парацетомал 2н алийг хэрхэн ѳгѳх вэ

Их эмч2019-01-14 07:38:48

Сайн байна уу,парацетамол 1/4-р 8цагийн зайтай ууна.Баярлалаа.

Хэрэглэгч2018-12-31 01:14:27

Том хүн халуурсан үед 2 давхарлаж уух уу?

Их эмч2018-12-31 01:14:45

Сайн байна уу Өндөр халуунтай үед ойрхон зайтай 1 ширхэгээр хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2018-12-26 18:48:35

Жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2018-12-26 18:48:35

Сайн байна уу,ууж болно.Баярлалаа.

Хэрэглэгч2018-11-17 10:46:24

Вчи намдаах зорилгоор ууж болох уу? Том хүн

Их эмч2018-11-17 10:46:24

сайн байна уу? халуун бууруулах өвчин намдаах үйлдэлтэй эм шүү баярлалаа

Хэрэглэгч2018-11-07 14:20:35

Толгойны эм

Их эмч2018-11-07 14:20:35

сайн байна уу асуултаа тодорхой асууна уу баярлалаа

Хэрэглэгч2018-11-06 23:58:15

Толгойны эм

Их эмч2018-11-06 23:58:15

None

Хэрэглэгч2018-06-21 23:51:47

Хөхүүл хүн ууж болох уу

Их эмч2018-06-21 23:51:47

Сайн байна уу,болно.Баярлалаа.