Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Онлайн хүргэлтийн нөхцөл

    Манай www.emonos.mn сайтыг сонгон хэрэглэж буй эрхэм хэрэглэгч танд талархал илэрхийлье.

    Энэхүү сайтаар дамжуулан эм, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, жижиг хэрэгслийг (цаашид эм, бараа гэх) Монос эмийн сангийн сүлжээний үнээр өдөр тутам 24 цагийн турш захиалах боломжтой юм. Түүнчлэн эм, барааны баталгаат тайлбар, мэргэжлийн эмчийн эрүүл мэндийн зөвлөгөө тус сайтад тогтмол шинэчлэгдэн тавигдаж байх болно. Манай хүргэлтийн нөхцөлтэй нягтлан танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.emonos.mn сайтаар хүргэлт хийлгэх эрх үүснэ. Та манай онлайн хүргэлтийн вэб сайтыг ашиглах нь хүргэлтийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгааг бүрэн илтгэнэ.

    НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
  • 1.1 www.emonos.mn нь Монос Улаанбаатар ХХК-ний интернэт хүргэлтийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • 1.2Энэхүү журмын хэрэгжилтэнд Монос Улаанбаатар ХХК /цаашид “Компани” гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
  • 1.3Энэхүү нөхцөл нь хэрэглэгч захиалга өгч, хүргэлт хийлгэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

  • ХОЁР. ОНЛАЙН ХҮРГЭЛТ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • 2.1 www.emonos.mn веб сайтын тэмдэгтүүд нь компаний өмч бөгөөд энэхүү онлайн захиалгын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, хэрэглэгчид хүргэсэн эм барааг дамлан худалдах, өөр бусад зүйлд хууль бусаар ашиглахыг хориглоно. www.emonos.mn онлайн хүргэлтийн вэбсайтаас татан авсан, хуулбарлагдсан, ашигласан бүх мэдээллийг Монгол улсын оюуны өмчийн хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
  • 2.2 Онлайн хүргэлтийн вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  • 2.3Онлайн хүргэлтийн вэб сайтын бүх үйл ажиллагаа нь автоматаар хийгдэх бөгөөд эм, барааны үнэ, үлдэгдэл зэрэг мэдээллийг автоматаар татаж шинэчлэх бөгөөд захиалгын хүргэлт 24 цагийн үйл ажиллагаатай байна. Системийн аливаа алдаа, доголдол, эрчим хүчний саатал, серверийн ачаалал зэргээс шалтгаалсан асуудал үүсэх нөхцөлд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр эм, барааны үнэ, мэдээллийг өөрчлөх, онлайн хүргэлтийн үйл ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай засвар үйлчилгээг хийх, онлайн хүргэлтийн үйл ажиллагааг зогсоох, тасалдуулах магадлалтай.
  • 2.4Онлайн хүргэлтийн вэб сайт алдаатай байх үеэр хийгдсэн аливаа захиалгыг оператор хянаж, ямар нэгэн алдаа дутагдал илэрвэл тухайн захиалгыг цуцалсан тухай хэрэглэгчид утсаар буюу и-мэйлээр мэдэгдэн, тухайн захиалгатай холбоотой хийгдсэн төлбөрийг буцаан шилжүүлнэ.
  • 2.5Компани вэбсайтын бүх төрлийн мэдээллийн шинэчлэлийг бүрэн хариуцна.
  • 2.6Онлайн хүргэлтийн веб сайт нь зөвхөн эм, бараа хүргүүлэхээр захиалга өгөх болон эм, барааны талаар мэдээлэл өгөх зорилготой.
  • 2.7Хэрэглэгч онлайн захиалга өгөх хэсэгт орж, түүнд байрлах эм, бараанаас сонгон захиалах боломжтой. Сайт дээрх бүтээгдэхүүний өнгө, зураг таны ашиглаж буй дэлгэцийн чанараас шалтгаалан бодит байдлаас харьцангуй өөр харагдах магадлалтай.
  • 2.8Онлайн захиалга өгөхөд хэрэглэгч таны сонголтонд тус болох, мэдээлэл өгөх зорилгоор хэд хэдэн онцлох ангиллыг харуулна.
  • 2.9Моносын эмийн сангийн сүлжээнд хэрэглэж байгаа үнийн бодлого барих бөгөөд бусад нэмэлт зардлаас шалтгаалан зарим тохиолдолд өөр байх магадлалтай.
  • 2.10Хэрэглэгч сонгосон эм, барааг сагсанд хийж захиалгаа баталгаажуулах бөгөөд вэб оператор 10-30 минутын дотор захиалга хүлээн авсан эсэхээ хэрэглэгчид и-мэйлээр болон утсаар хариу мэдэгдэнэ. Хэрэв захиалгын хаягаа буруу буюу дутуу оруулбал бид захиалгыг цуцлах эрхтэй. Хэрэв бид таны захиалгыг цуцалбал, утсаар буюу и-мэйл хаягаар мэдэгдэнэ.
  • 2.11Эмийн жорыг онлайнаар хавсаргах боломжгүй нөхцөлд жор баригчийг очиход жороо үзүүлэх бөгөөд жоргүй, хүчин төгөлдөр бус жортой байгаа тохиолдолд эмийг олгохгүй.
  • 2.12Эм, эмийн бүтээгдэхүүн нь хадгалах тусгай нөхцөл, шаардлага бүхий онцгой бүтээгдэхүүн тул хэрэглэгчдийн гар дээр очсон цагаас эхлэн эм, эмийн бүтээгдэхүүнийг солих боломжгүй.

  • ГУРАВ. ОНЛАЙН ХҮРГЭЛТИЙН ВЕБ САЙТЫН ГИШҮҮН БА ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
  • 3.1Онлайн хүргэлтийн веб сайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, нууц үгийг оруулах ба гишүүнээр бүртгүүлсэн тохиолдолд энэхүү журмыг зөвшөөрсөнд тооцно.
  • 3.2Гишүүний мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  • 3.3 Онлайн хүргэлтийн веб сайтаар 16 болон түүнээс дээш насны хэрэглэгчид захиалга өгөх эрхтэй. Түүнээс бага насны хэрэглэгч хуурамч захиалга өгсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцлагыг бүрэн хүлээнэ.
  • 3.4Онлайн хүргэлтийн веб сайтын гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, захиалгын түүх зэрэг мэдээлэл багтана.
  • 3.5Хэрэглэгч захиалсан эм, барааг Улаанбаатар хот дотор, хүргэлтийн журмын хязгаарлалтанд багтах байршил, хаягаар, тодорхой төлбөр төлж, хүргүүлэх эрхтэй.
  • 3.6 Эм, барааны онцлогоос шалтгаалан компани захиалгын тоог хууль журмын дагуу хязгаарлах эрхтэй.
  • 3.7Онлайн хүргэлтийн вэб сайтад таны оруулж буй хувийн сэтгэгдэл болон бусад мэдээлэл зохистой байх шаардлагатай ба харилцааны соёлгүй, бүдүүлэг, хувийн амьдралын талаар илэн далангүй байдалтай, бусдыг доромжилсон, өөрийн үзэл бодлыг шахсан гэх мэтээр бусдыг хүндлээгүй зураг, дүрс бичлэг, линк оруулсан тохиолдолд бид таны оруулсан мэдээллийг устгах эрхтэй ба цаашид энэ байдал үргэлжилсэн тохиолдолд дансыг хаах болон хуулийн дагуу зохих арга хэмжээг авна.
  • 3.8Хэрэглэгч нь онлайн хүргэлтийн вэб сайтын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг мэдэгдэх эрхтэй. Шинэ эм, бараа захиалах хүсэлт, аливаа бүтээгдэхүүн шүүмж, сайшаал зэргийг бичиж нийтлэх эрхтэй.

  • ДӨРӨВ. ХҮРГЭЛТ
  • 4.1Эм барих эрх бүхий жор баригч эм, барааг хүргэж өгөх бөгөөд хэрэглэх арга, давтамж, тун хэмжээ, хүчинтэй хугацаа, гаж нөлөө, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгнө.
  • 4.2Жортой эмийн захиалга хийхдээ жорын зургийг хавсаргах хэсэгт орж, эмчийн бичсэн жорыг байршуулахын зэрэгцээ жор баригч очиход жороо үзүүлнэ. Захиалга хийхээсээ өмнө жортой эмийн хүргэлтийн нөхцөлтэй урьдчилан танилцсан байх шаардлагатай.
  • 4.3Энгийн жорын дагуу жороор олгох эмийн захиалга хийхдээ онлайн захиалгын систем дэхь жорын зургийг хавсаргах хэсэгт орж, эмчийн бичсэн жорыг байршуулахын зэрэгцээ хүргэлтийн ажилтанг очиход жороо үзүүлнэ.
  • 4.4Жортой эмийг хүргэхдээ жорын хүчин төгөлдөр байдлыг үндэслэн хэрэглэгчдэд олгох жорын маягтын ар талд жор олгосон жор баригч гарын үсгээ зурж огноог тэмдэглэнэ. Хэрэглэгч хүчин төгөлдөр бус, хуурамч жор хэрэглэсэн нөхцөлд эмийг олгохгүй бөгөөд хүргэлтийн зардлыг төлүүлнэ.
  • 4.5Хэрэглэгчийн хүргүүлэхийг хүссэн эм, барааг Улаанбаатар хот дотор тодорхой төлбөртэйгээр хүргэж өгнө.
  • 4.6Онлайн хүргэлтийн веб сайтанд байрласан эм, барааны хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.
  • 4.720,000-аас дээш төгрөгийн эм, барааг захиалсан тохиолдолд хүргэлтийг авах эрх үүсэх ба Улаанбаатар хотын А бүсэд үнэгүй, А бүсээс холдох 1 км тутам 800 төгрөг болно.
  • 4.8 “А” бүсэд дараах хүрээ хамаарна. Үүнд:
  • Хойд зүгт: Хайлааст, Чингэлтэй, 7-н буудал, Бэлхийн автобусны эцэс
  • Зүүн зүгт: Ботаникийн эцэс, Шар хадны автобусны эцэс
  • Баруун зүгт: Ханын материал, Толгойт, Нарангийн гол, Орбитын автобусны эцэс
  • Урд зүгт: Зайсан, Нисэхийн автобусны эцэс
  • 4.9Эм, барааны захиалга баталгаажсанаас хойш 1-4 цагийн дотор хүргэнэ.
  • 4.10Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгөх ба хэрэв хуурамч захиалга хийх, худал хаяг, утас өгсөн тохиолдолд хүргэлтийн зардлыг төлүүлнэ.
  • 4.11Тухайн захиалгын хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн имэйл хаяг руу тогтмол илгээх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүхээс дэлгэрэнгүй харах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд захиалга хэзээ хүргэлтэнд гарсан болон хэдэн цагт хүргэгдсэн талаарх мэдээ багтана.

  • ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО
  • 5.1 Эм, барааны үнэ нь Монос эмийн санд тухайн үед мөрдөгдөж байгаа үнээр тогтоогдоно.
  • 5.2Эм, барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал нэмэгдэн төлбөл зохих нийт төлбөр гарна.
  • 5.3Хэрэглэгч дансаар болон бэлнээр төлбөрөө төлөх боломжтой.
  • 5.4Хэрэглэгч дансаар төлөх тохиолдолд нийт төлбөрийг 50-100%-аар урьдчилан шилжүүлэх бөгөөд захиалгаа хүлээн авангуут үлдсэн төлбөрийг бэлнээр төлнө.
  • 5.5Та төлбөрөө дансаар хийх тохиолдолд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын төлбөрийн карт ашиглах, Мобайл гүйлгээний дансаа ашиглан төлбөрийг төлөх боломжтой.

  • ЗУРГАА. БАРИМТЖУУЛАЛТ
  • 6.1Хэрэглэгч захиалгыг санхүүгийн баримтын хамт хүлээн авна. Энэ баримт нь эм, барааны захиалга хийсэн баталгаа болно.
  • 6.2Бүх гүйлгээ, шилжүүлэг, эм, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтад үндэслэнэ.

  • ДОЛОО. ЭМ, БАРААГ БУЦААХ БОЛОН СОЛИУЛАХ НӨХЦӨЛ
  • 7.1Хэрэглэгч захиалга хийхийн өмнө эм, барааны үнэ, үзүүлэлт зэрэгтэй урьдчилан танилцаж, сонголтоо хийх ба хүргэлт хийсэн эм, барааг 8.2-т зааснаас бусад тохиолдолд буцаах болон солих боломжгүй.
  • 7.2Захиалсан эм, бараанд үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн гэмтэл илэрвэл хүргэлт хийснээс хойш ажлын 2 хоногийн дотор компанид мэдэгдэх ба ижил төрлийн эм, бараагаар сольж өгөх үүргийг компани хүлээнэ. Ижил төрлийн эм, барааны нөөц дууссан тохиолдолд үнийн дүнтэй дүйцэх эм, бараагаар хэрэглэгчтэй тохиролцсоны үндсэн дээр сольж өгнө.

  • НАЙМ. ХАРИУЦЛАГА
  • 8.1Хэрэглэгч эм, барааг захиалахдаа түүний тайлбар, орц найрлага, үзүүлэлт, үнэ зэрэгтэй сайтар танилцсан байх ба хүргэж буй эм, барааны үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн гэмтлээс бусад тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
  • 8.2Хэрэглэгч төлбөр төлөхдөө буруу данс руу шилжүүлэх, буруу захиалга хийх зэрэг тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.

  • ЕС. БУСАД ЗААЛТ
  • 9.1Хэрэглэгчийн санал хүсэлт, асуулт, лавлагааг monos1883@monos.mn и-мэйл хаяг болон онлайн чат ашиглан, мөн 1800-1883, 450054-120 дугаарын утсаар хүлээн авна.
  • 9.2Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын хүргэлтийн нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  • 9.3Компани нь онлайн хүргэлтийн болон бусад нөхцөл журамд өөрчлөлт оруулах эрхтэй ба тухайн өөрчлөлт нь тэр даруй хүчинтэй болно. Тухайн шинэ нөхцөл байдалтай танилцах нь таны хариуцлага ба та компанийн онлайн захиалга, болон хүргэлтийн болон бусад бүх нөхцөлүүдэд бүрэн болон бүрэн бус хэмжээгээр өөрчлөлт хийх, устгах эрхгүй.